Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Канад Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаж буй салбаруудад хамтран ажиллах, төсөл арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Канад Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эд Жэйгэр “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Канад Улсын Засгийн Газар дэлхийн 25 улсад хөгжлийн албан ёсны туслалцаа үзүүлдэг бөгөөд энэхүү жагсаалтад Монгол Улс 2014 онд орсон. Канад Улсын талаас Монгол Улстай цаашид зөвхөн уул уурхайн салбарт бус өөр олон салбарт хамтран ажиллах боломжтой. Манай Элчин Сайдын Яамны хувьд Канад Сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Канад сан нь тухайн орон нутагт тулгамдаж буй асуудал дээр жижиг төслүүдийг санхүүжүүлж ажилладаг. Уг сангийнхаа хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай жижиг болон дунд хэмжээний төслүүд дээр хамтран ажиллах боломжтой юм. Ямар ч асуудлаар бидэнтэй холбоо барихад бид нээлттэй байх болно” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын ногоон байгууламж, хот төлөвлөлтийн ажил дээр Канад Улсаас туслалцаа авах саналтай байна. Та бүхэнтэй хамтран ажиллаж суралцах зүйл олон бий. Цаашид танай тухайн орон нутгийг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжүүлж болохоор тодорхой хэмжээний төслүүдийг санал болгож,  та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж