“Реал Мадрид” Аваргуудын лигийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” Аваргуудын лигийг орхилоо

“Реал Мадрид” Аваргуудын лигийг орхилоо

Испанийн алдарт “Реал Мадрид” баг өнгөрсөн мягмар гаригийн шөнө талбайдаа Голландын “Аякс” багийг хүлээн авч, хариу тоглолт хийв. Өмнө нь “Аякс”-ын талбайд тоглолт болоход Испанийн баг өрсөлдөгчөө 1:2-оор буулган авч байсан бол хариу тоглолтод “Реал Мадрид” талбайдаа 1:4-өөр хожигдож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:3-ын харьцаагаар ялагдлаа. Ийнхүү “Аякс” шөвгийн наймд үлдэж, “Реал Мадрид” Аваргуудын лигийг орхин, үзэгчдийн суудалд шилжив.

Хоёр багийн хоорондох тоглолтын долоо дахь минутад Хакем Зиеш тооны харьцааг нээж, Давид Нерес 18 дахь минутад нэг оноо нэмжээ. Улмаар 62 дахь минутад Душан Тадич багийнхаа гурав дахь гоолыг оруулсан бол Лассе Шене 72 дахь минутад оруулсан байна. “Реал”-аас нэр төрийн ганц гоолыг Марко Асенсио 70 дахь минутад оруулжээ. Аваргуудын лигт сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Испанийн “Реал Мадрид” энэ удаад шөвгийн 16-гаас тэмцээнийг орхив.

Эх сурвалж: Sports

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж