"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана" | News.MN

"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана"

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана"

"Онцгой дэглэмийн үед ЗГ дангаараа шийдвэр гаргана"

Засгийн газар өнөөдөр /2019.03.06/ хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцгой дэглэмийг танилцуулахаар Орхон аймгийг зорьсон байна. Чухам ямар нөхцөл байдал үүссэн учраас онцгой дэглэм тогтоосон, онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага байсан эсэх болон онцгой дэглэмийн үед ямар арга хэмжээ авдаг талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас тодрууллаа.


Онцгой дэглэм тогтоох тухай хуулийг ЭНД-ээс харна уу

-Онцгой дэглэм тогтоох ямар үндэслэл, шаардлага байсан юм бэ?

-Олон нийт болон зарим мэдээллийн хэрэгслээр онц байдал гэж ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол буруу ойлголт шүү, онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хууль бий. Энэ хуулиар улс орны санхүү, эдийн засагт чухал ач холбогдолтой газарт зургаан сар хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Энэ хуулийг үндэслэж, “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байгаа юм. Онцгой дэглэм гэдэг нь тухай үйлдвэрийн газар Засгийн газрын шууд хяналтад орж байгаа юм. Түүнийгээ дагаад тодорхой эрх бүхий албан тушаалтнуудад хуульд заасны дагуу үүрэг өгөгдсөн байгаа. Хуульд зааснаар онцгой дэглэмийн хугацаанд сар тутам үйл ажиллагааны тайлангаа Засгийн газар, УИХ болон олон нийтэд танилцуулаад явах ёстой юм.

-Онцгой дэглэм тогтоох хугацаа нь заавал зургаан сар байх ёстой юу?

-Хэрэв шаардлагатай бол онцгой дэглэмийг цуцалж болно. Хуульд зургаан сар хүртэл гэж заасан ч шаардлагатай бол цуцалж болно.

-Онцгой дэглэм тогтоосон үед санхүү, бүтэц гэм мэт ямар үйлдлүүдийг хийх ёстой байдаг юм бэ?

-Нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд биш тусгай журам тогтоодог. Тухайлбал, үйлдвэрийн зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, Удирдах ажилтнуудыг шинээр томилж, өөрчлөх, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл дээр эрхтэй болох, цуцлах, цуцлахдаа нөгөө талын эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэр гаргах гэх мэт тодотголтой. Мөн үйлдвэрлэл, борлуулалт зэрэг асуудал онцгой журам тогтоож ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, ердийн үед биш илүү шуурхай, цаг алдахгүй байх зэрэг онцгой дэглэмээр ажиллана гэсэн үг.

-Тэгэхээр одоо 49 хувь талаас үл хамаараад Засгийн газар 100 хувь шийдвэрээ гаргаад явна гэсэн үг үү?

-Засгийн газар нь онцгой эрхтэй байна гэсэн утгатай. Засгийн газар өөрийнхөө эрхийг тодорхой албан тушаалтныг  нэрлээд шийдвэр гаргасан. Тэгэхээр тэр албан тушаалтнууд Засгийн газрын өмнөөс ажиллана гэсэн үг.

-Ер нь заавал онцгой дэглэм тогтоох шаардлага байсан юм уу. Өмнө нь ч олон ажлын хэсэг гараад зүгээр ажиллаж байсан шүү дээ?

-Бидэнд байгаа мэдээллээр ТУЗ нь шүүхийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, үйлдвэрийн ажиллагаа доголдоно гэдэг мэдээллийг үйлдвэрийн удирдлага өгч байгаа. Бидэнд олон маргаантай асуудлыг цэгцлэх шаардлага байгаа ч түүнээс өмнө үйлдвэрийн үйл ажиллгаа доголдохгүй байх нь чухал. Тиймээс Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд ийм шийдвэр гаргасан.

-Олон нийтийн зүгээс бол 49 хувь эзэмшигчидтэй холбоотой баривчилгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа гэж хараад байна?

-УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд тогтоол гаргасан. Эхний ээлжинд онцгой дэглэм тогтоогоод, УИХ-ын 23-р тогтоолд  тусгасан төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах чиглэл рүү яаралтай ажил хийхээр болсон. Удахгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас удахгүй Засгийн газарт оруулж ирэх байх. Төрийн өмчит компани болсон тохиолдолд ТУЗ-гүй болох гэх мэт дараа дараагийн шийдвэрүүд гараад явах байх.

-Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэр болон Стандарт банк хоородын өрийн асуудал байгаа. Хүү нь өдөр өдрөөр л өсөөд байна. Засгийн газар энэ чиглэл рүү ямар ажил хийж байна вэ?

-Үйлдвэрийн удирдлага “Стандарт” банктай холбоотой асуудлаар ажиллаж байгаа. Аль болох эрсдэл багатай шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2019-03-06 174.224.18.229

Nyamdorjiin XYY bayan boljee ERDENET alga boljee um maani bod me xyM

Avatar

c bayar 2019-03-06 174.224.18.229

Odoo estoi goeoo. Nyamdorj xyysdee yavuulaad l; say say $1000000 avj yavdag bolnoo. Oyun Erdene NYamdorj 2 bayjaad Erdenet alga boljee gej duuldana daa. XAPJ l baigaarai

Avatar

Зочин 2019-03-06 103.229.121.123

uuldveriin gazar, baiguullagad ontsgoi deglem gesnees bish companyd gej zaagaaguil baina daa. Erdenet uildver chin uildveriin gazar gedeg statustai bish. turiin baiguullaga ch bish

Avatar

Зочин 2019-03-06 66.181.171.34

Монрос дээр болж буй асуудлыг сайн шалгах хэрэгтэй. Ерөнхий захирлын цалин тогтоосон тогтоолыг хүчингүй болгохгүй бол хэт даварч байна гэсэн яриа л их байх юм даа.

Avatar

зочин 2019-03-06 66.181.164.135

Уучларай, Монгол Улсын Үндсэн хууль ийн заалт биш юмуу, үндсэн хууль зөрчсөн болж таарч байнуу ккккк

Avatar

дураараа дургихаа болио 2019-03-06 66.181.185.81

Төр ингэж дээрэмчин шиг байхаа болих хэрэгтэй. Дураараа дургиж, шахаагаа хийх гэж аль 91 оны хуулиар ийм онц дэглэм тогтоогоод байгаа юм уу? Оюун-Эрдэний хэлснээр 49 хувийг авах мөнгөний 27 хувийг нь ХХБ өөрсдөө гаргасан юм бол ядаж тэр мөнгийг өгөөд 49 хувиа авах хэрэгтэй ш дээ. Өөрсдийнх нь шахааг нь хаагаад байхаар ингэж шууд дээрэмдэж болохгүй ш дээ. Энэ янзаараа бол 30 хувийг төлөөд 8 хувийн лизингийн байрыг минь улсаас авсан зээлээр авсан байр байна гээд шууд булаах юм байна л даа.

Avatar

Зочин 2019-03-06 203.217.139.225

Ер нь Эрдэнэтийг 100% гадныханд өгөх дээрээ тулаад байгаа учраас ингэж байгаа байх, төр дээрэмчин шиг аашлаагүй харин дээрэмчидтэй тэмцэж байна. 49%-ийнхан ч гэсэн хувиа зүгээр эзэмшээд явж чадахгүй Сингапурт очиж Хятадуудад зарах гэж байгааг нь илрүүлсэн байх, тэгээд ч Стандарт Банкид 100%-иараа барьцаалагдчихсан байгаа. Төр оролцохгүй бол давхар давхар дээрэм яваад бүх үйл лай нь Монгол улсын иргэдийн нуруун дээр буух гээд байгаа юм.

Avatar

Нямка ах 2019-03-06 122.201.21.19

Ахын нар гарчээ.танидаг хүнээрээ яриулаад л бичигийн цаас 00 цаас хүүхдээрээ шахуулаад 2сая доллар авна.гоё доо.

Avatar

Иргэн 2019-03-06 66.181.160.8

Одоо сайн ажиллах хэрэгтэй. Засгийн газар ү****ц ажилладаг байдлаасаа гарах хэрэгтэй. Оюунэрдэнээ сайн ажиллаарай. Ард иргэд ядуу байсаар л байна. Хүн алдаг хуультай бол хулгайч луйварчидыг а**х юм сан.

Avatar

Jujig 2019-03-06 66.181.177.11

Jujigchin l******d bugd. Hen ni ideh ve gedeg l uraldaan. Bugd adilhan luivarchid

Avatar

Зочин 2019-03-06 202.21.106.142

Гоё гоё.

Avatar

нэр 2019-03-06 202.179.25.215

юундаа гайхацгаагаав эзэнл солигдож байна 60 тэрбумыыхнаас Жидүүгийхний гартл очиж байна

Avatar

Зочин 2019-03-06 64.119.25.61

Оюу толгой дээр ингээд нэг очоочээ

Avatar

Зочин 2019-03-06 66.181.171.34

Ардчилал гэж чанга орилох тутам баялаг нь ард түмнээсээ холдсоор байдаг схемийг Америкууд зохион, амжилттай хэрэгжүүлж, зөвхөн тэд л үр дүнг нь хүртэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг ёсны хулгай юм. Тиймээс ардчиллын талд санал өгөхгүй байх нь баялагтаа эзэн болж чадаж байна гэсэн үг юм. Ойлгож байгаа биз. Орос, Хятад, Вьетнамын загвараар Монгол хөгжих ёстой гэж бодож байна.

Avatar

Зөв дөө 2019-03-06 202.21.127.161

Энэ улс орон эзэнгүй, хөрөнгө оруулагч нэртэй гаднын мөнгө угаагчид, тэдний гар хөл бологч урвагч шарвагч хэдэн нөхөр л ханаж цадах айж ичихээ мэдэхгүй дураараа дургиж байсан шүү

Avatar

зочин 2019-03-06 202.131.225.150

ер нь бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг онцгой дэглэм тогтоох нэрээр хар нямдоржийн заавраар Оюунэрдэнэ тэргүүтэй ЗГ-ын гишүүд голдуу өлссөн луйварчидхэмжээлшгүй их хог шахаж мөнгө идэх гэж хийж байгаа үйлдэл л гэж ойлгогдож байна. венесүэлтэй адил үйл явдал болж коммунистууд толгойгоо өндийлгөлөө гэж болно.

Avatar

Малчин 2019-03-06 202.21.127.161

Эрдэнэт мэтийн хамгийн үнэ цэнэтэй бүтээн байгуулалт бүгд коммунистуудын хийсэн юм шүү дээ, Таван толгой, Цагаан суварга….гээд ордууд бас коммунистууд хайгуул хийж илрүүлсэн шүү дээ

Avatar

Зочин 2019-03-06 139.5.218.42

zuv shuu

Avatar

Цуцу 2019-03-06 45.51.187.42

Венесуэлын араас нэг алхам ойртлоо. Удахгүй төгрөгийн ханш навс унана.

Avatar

ц 2019-03-06 66.181.185.81

91 онд шал өөр нөхцөл байдалтай байсан үеийн хуулийг одоо хэрэглэж сүржигнээд юу хийх гээд байна аа? Угаасаан төрөөс томилогдсон хүмүүс удирдаж байгаа ш дээ. Эсхүл тэдэндээ бас итгэхгүй байна уу? Эсхүл хэсэг бүлэг хүмүүс дураараа авирлаж, өөрсдийн шаахаагаа хийхгээд байна уу? Тайлангаа сар тутам биш өдөр тутам, ядахдаа долоо хоног тутам олон нийтэд танилцуулбал.

Avatar

Зочин 2019-03-06 66.181.171.34

49-ийнхөн удирдаж байгаашдээ. Мэдэхгүй байгаа юм уу.

Avatar

Зочин 2019-03-06 66.181.171.34

49-ийнхнийг даврааж байгаа нь ардчиллаас болсон хэрэг. Ард түмэн газрын баялгаа бүгд нийтээрээ хувааж хүртэе гэвэл ардчиллаас жаахан ухрах хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй шүү. Ардчилал ярьчихаад газрын баялгаа тэнцүү хүртэнэ гэж хэзээ ч байхгүй. Энэ хоёр бол эсрэг ойлголтууд. Баялгаа хүртэе гэвэл ардчиллаа л хумих хэрэгтэй. Ардчилал гэдэг бол өдөр тутам идэх талх гэж ойлгох нь буруу гэдэг нь харагдаж байна. Сонгуульд санал өгөхдөө хүртэл үүнийг сайн бодох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-06 66.181.171.34

Ардчилал гэж чанга орилох тутам баялаг нь ард түмнээсээ холдсоор байдаг схемийг Америкууд зохион, амжилттай хэрэгжүүлж, зөвхөн тэд л үр дүнг нь хүртэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг ёсны хулгай юм. Тиймээс ардчиллын талд санал өгөхгүй байх нь баялагтаа эзэн болж чадаж байна гэсэн үг юм. Ойлгож байгаа биз. Орос, Хятад, Вьетнамын загвараар Монгол хөгжих ёстой гэж бодож байна.

Avatar

anonymous 2019-03-06 210.217.18.79

javascript:alert(document.body.scrollHeight / window.innerHeight)

Avatar

Zochin 2019-03-06 202.9.42.28

Tor xvchtei tvmen olonamglan bx estoi erdent vildweriig jurmand oruulaxgvi bol olon tolgoitoi mangas bolj xuwirxana Zasgiin gazar mash zow shiidwer gargalaa

Avatar

Зочин 2019-03-06 104.247.137.196

NEWS.MN БОЛ МАНАН ДЭГЛЭМИЙН САЙТ ГЭДГИЙГ МЭДЭЖ АВЛАА ҮҮРД БАЯРТАЙ

Avatar

Зочин 2019-03-06 59.153.115.198

Эрдэнэтэд шахаа цэцэглэх нь дээ

Avatar

Зочин 2019-03-06 202.131.236.10

Heden myangan belgevch shahdag garuud shuu dee

Avatar

зочин 2019-03-06 103.229.121.242

Хэний юмаар хэн хүүддэгнээд байгаа юм? Путин, Ши жинпин нарын замаар авилгач, олигархуудыг шоронд нь суулгаж, ард түмэн, төрийн өмчийг төрд буцаан олго. Төр муу менежер гэж худлаа. Хулгай хийх гэсэн өлөн, зөлөн хулгайч нар шүлс нь гоожихоороо унагадаг үг. Норвеги, Финлянд төр нь баялагийн сандаа баялагаа хуримтлуулаад төрийн хүчтэй эдийн засаглалтай яваад болоод байна. Либерализм сурталчилдаг АНУ хүртэл компаниуд нь дампуураад, хямралын ангал луу нисэх гэж байхад нь төр нь амь тариагаар босголоо

Avatar

Зочин 2019-03-06 64.119.20.124

ОДОО Л БҮХ ЮМ НЭГ МӨР ШИЙДЭГДЭХ БОЛОЛТОЙ!. МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ ДЭЭР МОНГОЛ ТӨР Л АЖИЛЛАНА, АРД ТҮМЭН ХОЖНО, МОНГОЛ ЯЛНА!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж