Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг гуйлаа | News.MN

Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг гуйлаа

Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг гуйлаа

Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг гуйлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ө.Энх-марал охины эцэг, эх өнөөдөр /2019.03.06/ мэдээлэл хийлээ. Хоргүй хавдраар өвчиндөө шаналж буй бяцхан охиноо эрүүл саруул болгоход шаардлагатай эмчилгээний зардлын мөнгө олохын тулд нийт монголчуудаасаа тусламж гуйж байгаа юм.

Тэд энэ сарын 13-нд “Хайрын хорвоо” нэртэй хандивын тоглолт зохион байгуулахаар товлосон ч тасалбарын борлуулалт 30 хувьтай байгаа аж. Эмчилгээнд шаардлагатай 160 сая төгрөгөөс 70 саяыг тоглолтоос олно гэж тооцоолсон ч хаана ч хүрэхгүй болж буй юм байна. Иймээс хандивын тоглолт үзэж, эмчилгээнд шаардлагатай төлбөр хуримтлуулахад туслахыг хүслээ.

З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй, үргэлж уйлагнах болсон байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үед MRI зураг авахуулах шаардлагатайг эмч нар хэлжээ. Зургаар охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байна гэсэн хариу гарч, эмч нар Монголд эмчлэх боломжгүй гадаадад хоёр сарын хугацаанд амжиж мэс засалд орохыг зөвлөсөн байна.

Өвчнөөсөө болж охин бие засахад хүндрэлтэй, үргэлж уйлагнадаг аж. Ээж н.Эрдэнэтунгалаг “Жирэмсний үед эмчийн хяналтад байхад нэмэлт витамин уу гэж байсан. Хяналтад байх хугацаанд ураг эрүүл байна гэсэн. Надад болон нөхөрт маань ямар нэгэн өвчин байхгүй эрүүл саруул. Охин минь нэг л өглөө мөлхөхгүй байгааг гайхаж эмнэлэгт хандахад ийм хавдартай болсон байна. Төрөлхийн хавдар гэж хэлсэн. Яаралтай эмчлүүлбэл эдгэдэг хоргүй хавдар юм билээ” гэлээ.

Ө.Энхмарал охины аав З.Өгөдэй бага насны хүүхдүүд хорт хавдраар өвчилж буйд эрүүл мэндийн салбарынхан анхаарлаа хандуулж, цаг алдалгүй эмчилж оношийг нь зөв тогтоож байх шаардлагатай байна гэдгийг онцолсон. Тэрбээр “Охин минь нугаснаас үүдэлтэй хоргүй хавдар гэсэн. Эмчийн хяналтад байхад ийм юм боллоо. Өвчний шалтгааныг нь эмч нар мэдэхгүй гэх юм. Үүнд маш гомдолтой, харамсч байна. Дахин хүүхэдтэй болохоос ч айж байна. Хүүхдүүд хорт хавдраар өвчилж байгаад сэтгэл минь эмзэглэж бас гайхаж байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд охины эмчилгээнд дөрвөн сая гаруй төгрөг зарцуулсан ч  тусыг эс олсон тул одоогоор өвчин намдаах эм хэрэглэж байгаа аж. Охинд туслах хандивын данс  5090770421 аж.

Бага насны хүүхдүүд хорт хавдраар өвчилж буй нь монголчуудын хэрэглэж буй хүнснээс болж байгааг үгүйсгэх аргагүй болохыг Ө.Энхмарал охины өвөө болон эцэг эх нь хэллээ..

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xiideg ajil ni 2019-03-06 96.69.189.11

xandibiin munguup zubchuulagch

Avatar

Х 2019-03-06 202.179.24.45

Ганаагийн гэр бүлээс охин Эрдэнэтунгалдаа 20000 төгрөгөөр туслав Хаан банкны 5090770421

Avatar

Зочин 2019-03-06 66.181.189.69

Хаан банк 5090770421 Эрдэнэтунгалаа гэсэн нэрээр 20 000 төгрөг шилжүүлсэн. Охин нь эдгэнэ ээ, хүчтэй байгаарай.

Avatar

Зочин 2019-03-06 66.181.184.133

Ingeed l heden emch nar l buruutai bolj bnaa daa.

Avatar

Зочин 2019-03-06 202.179.26.186

Хаан банк 5090770421 Н:Эрдэнэтунгалагт 20,000төгрөг шилцүүллээ. Охин тань хурдан эдгэрнээ эрүүл болно. Утасны дугаар нь байвал зүгээр дээ

Avatar

ард түмэн 2019-03-06 66.181.190.154

холбоо барих дугаар бичээрэй

Avatar

zochin 2019-03-06 202.179.26.39

chavdar ,chavdar l gechiin yagaad ??? gedgiin yaaj medech ???, yagaad nylch ursed maan chavdar baina be???, ene mergejliin erdemted merged uu bodoj bna. Bid yaach be?? , uls oron maan ulam l chymraad ard irgediin setgel zui chavdar tussan um schig bna, yaandaa yana

Avatar

Зочин 2019-03-06 64.119.22.241

чавдаруу?

Avatar

Залуу 2019-03-06 122.201.23.122

Холбоо барих дугаар байна уу?

Avatar

Erdenetungalag 2019-03-06 112.72.11.108

91481828

Avatar

mn 2019-03-06 202.131.243.186

хурдан эдгээрэй. агаа нь цөөн ч гэсэн мөнгө шилжүүллээ.

Avatar

Unshigch 2019-03-06 103.14.36.18

Hurdan edgeerei

Avatar

Зочин 2019-03-06 64.119.16.62

даа.

Avatar

Н.Оюунчимэг 2019-03-06 64.119.16.62

эрүүл энх байхыг хүсье. 10000 шилжүүлэв.

Avatar

usr 2019-03-06 202.179.18.134

хаан 5090770421 ээж н.Эрдэнэтунгалаг юм байна. төг10,000 шилжүүлэв Хурдан эдгээрэй

Avatar

Зочин 2019-03-06 202.21.100.202

хурдан эдгэрээрэй, бага ч гэсэн шилжүүлсэн

Avatar

Зочин 2019-03-06 202.170.80.25

Dans nii bank, dans ezemshigchiin neriig bichihgui bol haandiv shiljuulj bolohgui bna,

Avatar

Зочин 2019-03-06 202.21.100.202

ХААН банк 5090770421 эрдэнэтунгалаг

Avatar

Зочин 2019-03-06 124.158.94.35

Тусалцаая даа . Яасан ч хэцүү байдын.

Avatar

Enkhee 2019-03-06 195.37.118.145

Bolomjooroo ene ger buld tusaltsgaaya. Handivaa (200406 tugrog) deerh dansand shiljuulsen Ohin ni turgen edgeh boltugai!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж