Хамгаалалтын бүрхүүлийн клапаны туршилт

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын бүрхүүлийн клапаны туршилт


ВР компанийн кадр BP нефтийн асгаралтыг бүрэн зогсоов

Мексикийн булангийн гэмтсэн өрөмдлөгийн нефтийн асгаралтыг бүрэн хааж чадсанаа ВР компанийн инженерүүд мэдэгдэв. Тус компанийн дэд ерөнхийлөгч  Кент Уэллс (Kent Wells) энэ талаар мэдэгдсэнийг AFP дамжуулжээ.

Түүний хэлснээр хамгаалалтын бүрхүүлийн сүүлчийн гурав дахь клапаныг хааснаар үүнийг хийж чадсан байна. Гэсэн ч одоо клапануудын ажиллагааг шалгаж эхэлсэн гэж тэр мэдэгдлээ.

Бүрэн амжилт оллоо гэж хэлэхэд эрт байгааг ВР компанийн үйл ажиллагааны захирал Даг Саттлз (Doug Suttles) мэдэгдээд туршилт шалгалт 48 цаг үргэлжилнэ гэлээ.

Өмнөх бүрхүүлийг шинээр солих ажиллагаа долдугаар сарын 10-нд эхлээд дөрөв хоногийг дараа ВР шалгалтын ажилдаа орсон байна. Клапануудын нэгээс нефтийн асгаралт гарч байсныг илрүүлэн ажиллагааг зогсоон уг гэмтлийг засчээ. Одоо  нефтийн асгаралт хамгаалалтын бүрхүүлд цугларч тэндээс нь түүнийг нефть зөөх хөлөг онгоцонд шахаж байх юм.

Өмнө нь компанийн инженерүүд хамгаалалтын бүрхүүл нефтийн асгаралт бүрэн зогсоож чадахгүй гэж байсан юм. Түүний тусламжтайгаар тэд нефтийг танкерт л шахна гэж байсан юм. Цооногийн агаар шахах хоолойг хөрөөдөн үзүүрт  нь тусгай төхөөрөмж тавиад түүнийгээ бага багаар хаах замаар нефтийн асгаралтыг тэд багасгана гэж үзэж байлаа. Туслах хоёр цооног өрөмдөж тийш нь нефтийн гол урсгалыг татан бохирдлыг тэд бүрэн зогсооно гэсэн юм.

Мексикийн буланд 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд Deepwater Horizon нефтийн цамхагт гарсан дэлбэрэлтийн улмаас гал гарч 11 хүн сураггүй болоод цамхаг нь нуран живэхдээ  цооногийг цоолон нефтийн асгаралтыг үүсгэсэн билээ.

Ослын дараа булангийн усанд гарч ирсэн нефтийн толбо Луизиана, Флорида, Миссисипи, Алабама ба Техасын эрэгт хүрсэн байлаа. Өнөөгийн байдлаар эргийн 700 км орчим зурвас бохирджээ. Нефтийн бохирдлыг АНУ-ын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй экологийн сүйрэл гэж нэрлэв.

ВР компани ослын үр дагаврыг арилгахаар хэд хэдэн оролдлого хийсэн бөгөөд төдийлөн амжилтгүй байлаа. Одоо ослын улмаас уг компани 3,5 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж