Гурван сарын турш удирдлаггүй байсан хот саяхнаас шинэ Засаг даргатай болсон ч халаа сэлгээ хийгдэж, бужигнах нь ээ. Чухам хэнийг чөлөөлж, хэнийг даргад томилж ажиллуулах вэ гэдэг хотын дарга С.Амарсайханы тааллаар болох нь. Тэрбээр ажлаа хүлээн авсан даруйдаа “Тодорхой өөрчлөлтүүдийг хийнэ. Том зургаар нь хөдөлгөхгүй” гэдгээ хэлсэн. Харин түүний халаа сэлгээнд хэн өртөх вэ гэдэг нь анхаарал татаж эхэллээ. Зөвлөхүүд үү, агентлагийн дарга нар өөрчлөгдөх үү. Харах л үлдэж байна.
Холбоотой мэдээ