“Говь” брэнд нь хэрэглэгчдийнхээ таалалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг тасралтгүй нэвтрүүлж үйл ажиллагаагаа тэлсээр Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.
Энэ удаад шинээр зохион бүтээсэн 100% ноолууран нимгэн даавуугаар зөвхөн өөрийн биед тааруулсан хослол хийлгэх боломжийг хамгийн анхны хэрэглэгчиддээ олгож “MADE TO MEASURE” өдөрлөгийг 2 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Хүний биед тухтай, зөөлөн, өд мэт хөнгөн “Говь” брэндийн нимгэн ноолууран даавуу нь технологи, хийцийн 100 гаруй шат дамжлага дамжин хослол болж хэрэглэгч таны гарт хүрдэг байна.
Нимгэн ноолууран даавуун хослолыг та
- “Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр”
- “ГаллериаУлаанбаатар”
- “Шангри-Ла” молл
- “Смарт” зэрэг салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Хэрэглэгч Та зөвхөн өөрт тохирсон хийцтэй, цор ганц загвартай хослолыг “Говь” ХК-ийн дэргэдэх хувь захиалгын төвд хийлгэж болох юм байна.
Холбоотой мэдээ