“Эрдэнэт” дэх детектив ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” дэх детектив ажиллагаа

“Эрдэнэт” дэх детектив ажиллагаа

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Монголын зэс”-ийн Оростой хийсэн наймаа Монголын эдийн засагт доргилт авчрах хэмжээнд очсон нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн удирдамжийн дагуу явагдсан “Эрдэнэт” дэх детектив ажиллагаа байв. Энэхүү ажиллагааны схемын найруулагч нь улсын нэгдүгээр хүн болох нь хувийн телевизээрээ цацсан нэвтрүүлгээс  нь харахад л нэн ойлгомжтой байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн, барууны орнуудын эдийн засгийн хоригт орсон Орос төрийн мэдлийн өмчүүдээ болон хувь эзэмшдэг компаниудаа зарж мөнгө болгосны нэг нь “Эрдэнэт” үйлдвэр. Үүнээс өмнө “Эрдэнэт” нь Орос-Монголын хувь нийлүүлсэн компани байсан бөгөөд тэр үед Ц.Нямдоржийн хүү хоёр тэрбумын шахаа хийсэн зэргээс эхлээд агуулахаас нь 10 жил хэрэглэх бэлгэвч, бичгийн цаас хүртэл гарч байв. Шахаа, шантаажийн дуулиан үүгээр дуусаагүй Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт” үйлдвэрийг тавьж, 110 сая ам.доллар зээлээд авчихсан Ш.Батхүүгийн тарьсан хэргээс болж, Монгол Улс  их хэмжээний ам.долларын өрөнд унасан.

Лондоны арбитрын шүүхээс нийтдээ 99 сая ам.долларыг “Эрдэнэт”-ээр төлүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд уг мөнгөний хүү нь гэхэд хоногийн 30 мянга, сарын нэг сая ам.доллар. 2018 онд гаргасан энэ шийдвэрийн дагуу Монгол Улсын төлөх мөнгөний хэмжээ, хүү алданги нь нэмэгдсээр 160 сая ам.долларт хүрсэн гэх.

Үүнд сандарч, санаа тавьж байгаа хүн нь ганцхан О.Баасанхүү. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байнга сануулж буй энэ хэрэг явдалд уг нь ЗГХЭГ анхаарлаа хандуулах ёстой, том хэрэг мөн үү мөн. Гэтэл ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа хүмүүс заавал “тусгай ажиллагаа” удирдах ёстой гэж хэн нь чихэнд нь шивнэчихсэн юм бүү мэд, гадаадад алдаж байгаа 51 хувийнхаа асуудалтайгаа биш гаднаас авч ирсэн 49 хувийн эзэмшигчидтэйгээ ноцолдож, ноолсоор, алдсанаа суллаад, авчирснаа яллаад сууж байна, өнөөдөр, Монголын төр.  Хэрэвзээ өр зээлээ  төлж чадахгүй бол “Стандарт”-ын өрийг төлөөд хятадууд “Эрдэнэт”-ийн эзэн болж магадгүй.

Гэтэл “Монголын зэс” ХХК нь 2015-2017 онд Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, санхүүжилт аваагүйг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк хүртэл хэлж байгаа. Худлаа гэвэл, ядаж л Засгийн газрынхаа танхимын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараа дуудаж ирүүлээд асуучих хэрэгтэй шүү дээ.

Харин ч “Эрдэнэт”-ийн 49 хувь төрд очсон нь жирийн иргэдэд огтоос хүртээлгүй бөгөөд одоо өрнөж байгаа онц байдал тогтоох асуудал цөөн хэдэн хувь улстөрчдөд л ашигтай. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” зуун хувь төрд очсоноор Ц.Нямдоржийн хүү шахаа хийх эрхтэйгээ үлдэнэ. Арав байтугай зуун жил хэрэглээд барахгүй бэлгэвчийг хэн нэгэн дарга нь шахах болно. Дээр нь хэн нэгэн даргын хүн “Эрдэнэт”-ийг “Стандартад” аваачаад тавьж мэднэ.

Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй гэгчээр Төрийн ордонд суугаа хэдэн даргад л “Эрдэнэт”-ийг зуун хувь дээрэмдэж авах нь ашигтай юм. Гэвч, монгол даргын хүссэнээр “Эрдэнэт”-ийн наймаа буцах юм бол олон улсын гэрээнийхээ дагуу оросууд буцааж авна. “Оросуудыг буцааж ав” гээд Монголын дарга нар ярьж явааг олон нийтийн сүлжээнд нийтлэлч Б.Баабарт хүртэл бичсэн байсан. Эндээс харвал “Эрдэнэт” дэх тусгай ажиллагааны бүр том дарга нь оросууд, О.Орхон нарыг баривчлан хорьсон нь оросуудаас өгсөн үүрэг чиглэл байхыг хэн үгүйсгэх юм бэ! Ингэж хардах эрхтэйгээ одоохондоо байгаа нь яамай даа.

 Эздийг нь шоронд хорьж байгаад өмчийг нь булаана гэж Монголын төр бодож байгаа бол үүн шиг том тэнэглэл байхгүй агаад амиа хорлосонтой агаар нэгэн үйлдэл.  Бид гадныханд ердөө бүлэг дээрэмчид шиг харагдаж буй төдийгүй “Эрдэнэт”-ийн 51 хувийг хятадууд, 49 хувийг  оросуудад алдах магадлал улам л нэмэгдэж байна гэсэн үг.  Улсын төсвийг бүрдүүлдэг, топ таван үндэснийхээ үйлдвэрийнхээ нэгийг хоёр хөршдөө алдаад, дээр нь ийм бүлэг дээрэмчинтэй төрд хөрөнгө оруулах тэнэг ч олдохгүй биз. Тэгээд мөнгөгүй монголчууд хоёр тэрбум ам.долларын төлөө Шанхайн ломбардад улсаа тавьж таарахнь ээ. "Баяраа ширээн дээрээс өөрөө  л ойччихсон" гэдэг шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж