"КFC"-гийн шинжилгээний хариу энэ сарын 25-нд гарна

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

"КFC"-гийн шинжилгээний хариу энэ сарын 25-нд гарна

"КFC"-гийн шинжилгээний хариу энэ сарын 25-нд гарна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шарсан тахианы сүлжээ ресторан КFC-ийн салбаруудад шалгалт хийж, бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авсан. Албан бус мэдээллээр тус салбар ресторануудаас зөрчил илэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор мал эмнэлгийн лабораторид өгсөн бүтээгдэхүүний шинжилгээ гараагүй тул нэгдсэн дүгнэлт хийх боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.

Тус газрын олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ажилтны мэдээлснээр KFC сүлжээ ресторануудад хийсэн шалгалтаар бүтээгдэхүүн, түүхий эдээс авсан шинжилгээний хариу  гарах эцсийн хугацаа нь энэ сарын 25-нд юм байна.

Бүтээгдэхүүний түүхий эд буюу тахианы махыг Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр өгсөн ба бусад шинжилгээний хариу гарсан аж. Хэдийгээр бүтээгдэхүүний түүхий эдээс бусад шинжилгээний хариу гарсан ч мэдээлэх боломжгүй, эцсийн байдлаар нэгтгэсний дараа шалгалтын дүнг тодорхой болгох юм байна.

Өнөөдрийн байдлаар Зайсан дахь KFC салбарын сүлжээ рестораны үйл ажиллагаа хаалттай байна.  Эргэн сануулахад, тус салбараар өнгөрсөнхоёрдугаар сарын 8-12-нд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн юм. Мэргэжлийн хяналтаас хийсэн шинжилгээний хариугаар 2 ажилтан нь цусан суулга өвчний халдвартай атлаа  ажиллаж байсан нь тогтоогдсон ба зарим бүтээгдэхүүний дээжээс өвчин үүсгэгч бактери илэрсэн билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж