Хятад улс нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Хятад улс нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна

Хятад улс нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү чуулганд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 3000 орчим депутат оролцож буй бөгөөд 10 өдрийн турш улсынхаа хөгжлийг тодорхойлох хамгийн чухал санал, шийдвэрүүд, мөн хэд хэдэн шинэ хуулийн төслийг хэлэлцэн батлах ажээ.

Мягмар гаригт эхэлсэн тус чуулганы эхэнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян уламжлал ёсоор Засгийн газрын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан илтгэл, 2019 онд Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилго, чиглэлийг танилцуулав.

Тус улсын Засгийн газар тайландаа ДНБ-ий өсөлт 2019 онд 6-6.5 хувь хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байгаагаа тусгажээ. БНХАУ энэ онд инфляцын түвшинг 3 орчим хувьд барьж, хотын бүс нутагт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн Хятадын хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Тайланд “Дээрх урьдчилсан таамаглалууд нь бодит байдалд тулгуурласан ба хөгжлийн өндөр түвшинг хангах бидний зорилтыг илэрхийлж байгаа юм. Үүний зэрэгцээ эдгээр үзүүлэлт нь БНХАУ-ын хөгжлийн одоогийн байдлыг хэвээр хадгалж, хөгжин цэцэглэсэн нийгмийг цогцлоох зорилготой нийцнэ” хэмээн тэмдэглэжээ.

БХАТИХ-ын чуулган гуравдугаар сарын 15-нд өндөрлөж, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд уламжлалт хэвлэлийн бага хурлаа зохион байгуулах аж.

Жил бүрийн гуравдугаар сард БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл (УТЗЗ)-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит хурал болдог. “Хоёр чуулган” хэмээн нэрлэдэг энэ хоёр их хурлын үеэр Хятад улс нэг жилийн хөгжлийнхөө төлөвлөгөөг хэлэлцэн баталдаг билээ.

Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит хурлын эхэнд тус зөвлөлийн дарга Ван Ян болон Арван гуравдугаар удаагийн Бүх Хятадын УТЗЗ-ийн Байнгын хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьжээ.

Энэ жилийн “хоёр чуулган”-аар хэлэлцэж буй Хятад улсын эдийн засаг, гадаад худалдааны салбартаа шинээр хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл олон улсын анхаарлыг эрхгүй татаж байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж