“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан. Талийгаач Хан-Уул дүүргийн KH апартмент хотхонд өндрөөс унасан байдалтайгаар амиа алдсан юм. Цагдаагийн байгууллагаас хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд буй.
Тэгвэл Цэнхэр үст Э.Цэрэн болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар өчигдөр /2019.03.05/ орой нийгмийн сүлжээнд "Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо" хэмээн бичсэн. Улмаар нас барсан, талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгэсэн юм.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр дээрх хэргийн гэрч гэгдэх Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй огт хамааралгүй бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр амиа алдсан байдалтайгаар гэрээсээ олдсон аж. Тэрбээр Монголын Скаутын холбооны удирдагч багшаар ажилладаг байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн ч Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдээллээ. Тодруулбал, Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр нь Г.Улсболд нь ОХУ-ын Улаан-Үд хотноо ажлаар явж байсан аж. Ийнхүү ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, ор үндэсгүй худал ташаа мэдээллийг дэвэргэж тараахгүй байхыг хүссэн байна.
Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г….
Posted by Tseren Enebish on Tuesday, March 5, 2019
Э.ЭНХ
Холбоотой мэдээ