GIST хөтөлбөрт Монголоос хоёр бүтээл шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

GIST хөтөлбөрт Монголоос хоёр бүтээл шалгарлаа

АНУ-ын Төрийн департмантаас хэрэгжүүлдэг шинжлэх ухаан технологиор дамжуулан дэлхийн дахинд инноваци нэвтрүүлэх GIST хөтөлбөрийн хүрээнд жил бүр хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулдаг “TECH-I 2019” уралдааны шалгаруулалт бүтэн сарын турш болж, өчигдөр дүнгээ гаргалаа.

Энэ жилийн “GIST TECH-I” тэмцээнд дэлхийн 50 гаруй орноос 547 төсөл өрсөлдөж, хагас финалд 35 орны 80 стартап шалгараад байсан юм. Тэгвэл сүүлийн шатанд үлдэх 24 оролцогчийн бүтээлийг онлайнаар шалгаруулж, шилдгүүд тодорлоо. Үүнд Монголын А.Ариунтуяа /боловсрол/, А.Мэнд-Орших /мэдээлэл технологи/ нарын бүтээл багтсан байна.

Боловсролын салбарт Brighton англи хэлний ярианы сургалтын төвийн баг өдөр болгон Англи хэлний хичээл хийх зуршлыг бий болгох зорилготой “Oh My English Challenge”-ийн суурь санаа дээр тулгуурлсан төслөөрөө оролцсон бол мэдээлэл технологийн салбарт EXRESinc нь хэрэглэгчтэй харилцах сувгуудыг нэгтгэн удирдах борлуулалтыг дэмжих Growth Marketing Platform төслөөрөө оролцож шилдэг 24-т багтлаа.

GIST хөтөлбөрийн хүрээнд жил бүр хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулдаг “TECH-I 2019” уралдааны сүүлийн шатанд шалгарсан 24 оролцогч ирэх  дөрөвдүгээр сард Бахрайнд болох "GLOBAL ENTREPRENEURSHIP CONGRESS”-т оролцох юм байна. Уг хурлаар шилдгийн шилдэг гурван оролцогчийн бүтээлийг шалгаруулж, хөрөнгө оруулалт хийх аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж