Залуу уран бүтээлчдийн хамтарсан “Алимны мөхлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ | News.MN

Залуу уран бүтээлчдийн хамтарсан “Алимны мөхлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Залуу уран бүтээлчдийн хамтарсан “Алимны мөхлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Үдлээд буцдаг хорвоод өнө мөнхийн зүйл гэж үгүй. Аль нэг нь хагдарч, унах цаг ирэхэд, өөр нэг нь цэцэглэн нахиалах нь бий. Аливаа бүхний төгсгөл нь дараагийн зүйлсийн эхлэл болж байдаг. Энэ бүхнийг үзэгчдэд мэдрүүлэхээр залуу уран бүтээлчид нэгдэн “Алимны мөхлөг” хамтарсан үзэсгэлэнгээ ХААН Галерейд дэлгэжээ.

Үзэсгэлэнд нийт зургаан уран бүтээлч оролцож буй бөгөөд Ж.Мөнхжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Алтантовч, Ж.Дархижав, У.Нарбаясгалан, Б.Азбаяр нар өөрсдийн оюун санааны хил хязгаарыг даван гарч, аливаа бүхний чанад дахь мөн чанарыг эрэлхийлсэн нь холимог техникийн аргаар амилж, үзэгчдийн хүртээл болсон аж. Уран бүтээлчид өмнө нь “Ээж ээ, би гадаа гаръя” үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд энэ удаагийнх нь уран зураг, монгол зураг, холимог техникийн болон видео, аудио бүтээл хосолсон байдлаар үзэгчдэд хүрч буйгаараа тун онцлог болжээ.

Аудио бүтээлийн хувьд бусад бүтээлтэйгээ хоршиж, нэг цогц мэдрэмжийг өгөх учраас сонсох, харах мэдрэмжийг нэг дор мэдэрснээр цаг хугацааны тухай, амьдралын олон мөчлөгийн тухай өөрийн эрхгүй эргэн санахад хүргэнэ хэмээн уран бүтээлчид онцолж байлаа.

“Алимны мөхлөг” үзэсгэлэн 3-р сарын 25-ны өдрийг дуустал ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байгаа тул эрхэм уншигч таныг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Үзэсгэлэн ажлын өдөр 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт нээлттэй байх болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж