Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаан өнөөдөр 08.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд нийт зургаан асуудал хэлэлцэх аж. Үүнд Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлууд багтаж буй юм.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Засгийн газар хоорондын загвар хэлэлцээрийн төслийн тухай | Д.ЦОГТБААТАР |
3. | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Д.ЦОГТБААТАР |
4. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Д.ЦОГТБААТАР |
5. | Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | С.ЧИНЗОРИГ |
6. | Сурах бичгийн талаар авах арга хэмжээний тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
7. | Концессын тухай хуулийн хэрэгжилтийн явцад дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаар | Ө.ЭНХТҮВШИН |
8. | Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай | Ө.ЭНХТҮВШИН |
9. | 2018 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлангийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
10. | Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн хүрээнд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах чиглэлээр хийсэн ажлын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
11. | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
12. | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
13. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
Холбоотой мэдээ