Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай саналыг УИХ-д хүргэснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Уг саналд ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 1-нд зарлахыг хүссэн юм. Гэвч зургаа хоног өнгөрөөд буй.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос өгч буй тайлбараар одоогоор УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа. Саналыг хэлэлцвэл УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг зарлах юм.
Ээлжит бус чуулган зарлагдсан нөхцөлд ЖДҮ-ийн зээл рүү гар дүрсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирж болзошгүй байгаа тул УИХ энэ асуудалд яарахгүй байна гэх таамаг ч дэвшиж буй.
Өмнө нь нэр бүхий таван гишүүнийг ЖДҮХС-гаас албан тушаалаа хэтрүүлэн зээл авсан үндэслэлээр прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч хүлээн аваагүй. Харин ээлжит бус чуулганаар дахин энэ асуудал хэлэлцэгдэх болбол өмнөхөөсөө өөр гишүүдийн бүрэн эрхийн асуудал орж ирэх сураг гарч байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ