
Тэд уг аллага нь Исламын хувьсгалын манаа корпусийн цэргийн албан хаагчдын эсрэг чиглэгдсэн гэжээ. Мөн тэд уг дэлбэрэлтийг цаазлагдсан лидерийн хамаатнууд Абдолбасет Риги (Abdolbaset Rigi) ба Мохаммад Риги (Mohammad Rigi) нар хийсэн гээд дахин шинэ аллага үйлдэнэ гэсэн байна. Захеданд энэ цуврал аллага долдугаар сарын 15-нд хийгдсэн ба шиитийн сүмийн дэргэд болсон амиа золиослогчдын дэлбэрэлтийн улмаас 21 хүн амиа алдан 100 гаруй хүн шархаджээ.