Тусгай сангийн шалгалт ЖДҮ-ийн дуулианаа дарах оролдлого уу? | News.MN

Тусгай сангийн шалгалт ЖДҮ-ийн дуулианаа дарах оролдлого уу?

VS

Тусгай сангийн шалгалт ЖДҮ-ийн дуулианаа дарах оролдлого уу?

Засгийн газраас 29 тусгай санд шалгалт хийж, зарим сангуудыг нэгтгэхээр болсон билээ. УИХ-ын нэр бүхий 23 гишүүн ЖДҮХС-аас зээл авч, зарим гишүүдийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокуророос оруулсан ч УИХ олонхоороо хүлээж аваагүй. Гэвч прокурорын байгууллагаас таван гишүүнийг яллагдагчаар татсан талаараа мэдээлсэн. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал болон Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх асуудал нь ЖДҮ-ийн дуулианыг дарах, ЖДҮХС-аас зээл авснаа угаах гэж байгаа гэдгийг сөрөг хүчин болон олон нийтийн үзэж байгаа юм. Тэгвэл Засгийн газрын тусгай сангуудыг шалгаж, зарим санг нэгтгэсэн нь ЖДҮХС-ийн дуулианыг царцаах гэсэн оролдлого уу гэдгийг энэ удаагийн VS буландаа онцолж байна.

 

 

 

Ч.Хүрэлбаатар:
Сангийн сайд

-Засгийн газраас зарим тусгай сангууд дээр хийсэн шалгалтын дүнг үндэслэж, тогтоол гаргаж, 99 сангаас долоон санг татан буулгахаар шийдвэр гаргасан. Ирээдүйн тэтгэврийн, Нөөцийн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Агаарын бохирдлын эсрэг, Засгийн газрын нөөц санг татан буулгахаар боллоо. Мөн ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгэж байна. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахаар боллоо. Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын, Эрүүл мэндийн, Засгийн газрын нөөц сан, Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан, Хилийн чандад суугаа монгол иргэдийг дэмжих сан зэрэг 15 санг хэвээр үлдээхээр болж байна. Зээл олгодог сангуудаа нэг болгоно. Ингэхдээ хяналтыг нэгтгэдэг бүтэц бий болгоно. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн явж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжин санд улаанбуудайг өндөр үнээр аваад, буцааж худалдахдаа хямд зардаг зөрчил байна. Нэлээд их хэмжээний зөрчлүүд байгаа. Монгол Улсын төсвийг цэгцлэх, зөв болгох чиглэлээр ажиллаж байна. Төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс зээл авахгүй байх талаар бид нэлээд ярилцсан. Ингэхдээ хууль, журамд зохицуулалт орсон. Бизнес хийх хүн бизнесээ хий. Төрийн ажил хийх хүн төрийн ажлаа хий. Энэ заалтыг журамд тусгасан.

С.Эрдэнэ:
Ардчилсан намын дарга

-Сан болгон өөрийн зорилготой байдаг. Юунд зориулагдсан, юуг санхүүжүүлэх гэж байгаа гэсэн зорилготой байдаг. Гэтэл тэр тусгай бүх санг нэгтгээд нэгдсэн сантай болно гэдэг бол өнөөдрийн бүх сан дээр байгаа өр зээл, идсэн уусан, шамшигдуулсан бүх асуудлаа угаах гэж байна. Сан нэгтгэх нэрээр бүх асуудлаа угаах гэж байна гэж хардаж байгаа. Шалгалт дууслаа л гэж байна. Хэн шалгасан юм, үр дүн нь юу гэж гарсан юм. Ямар ч мэдээлэл байхгүй. Шууд л татан буулгана, нэгтгэнэ гэж яриад байгаа. Би ээлжит болон ээлжит бус чуулган хуралдахаар хамгийн эхэнд энэ асуудлыг гаргаж тавина гэж бодож байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-06 150.129.142.118

ӨР ТӨЛБӨРИЙГ НЬ БАРАГДУУЛЖ ШИЙДСЭНИЙ ДАРАА НЭГТГЭХ АСУУДЛАА ЯРЬВАЛ ЯМАР ВЭ ХОТГОР ШАНАГЫН БОСС ОО

Avatar

ХУЙ 2019-03-06 103.111.68.3

ЭНЭ БАХ МЭЛХИЙ, БАТҮҮЛ, ЭРДЭНЭБАТ НАР БОЛ БҮХ ӨНӨГӨТӨЙ ӨӨДТӨЙ ЗӨВ АЛХАМ БҮРИЙГ ХАРЛУУЛАЖ ЗОГСООХ, МУУ МУУХАЙ БҮРИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ, ХУЛГАЙЧИД, АН ЭДГЭЭР МАНАН-ГИЙН ГАР ХӨЛНҮҮДЭЭСЭЭ САЛАХГҮЙ БОЛ 2020 -Д БУДАА...

Avatar

Зочин 2019-03-06 103.111.68.3

ЭНЭ БАХ МЭЛХИЙ, БАТҮҮЛ, ЭРДЭНЭБАТ НАР БОЛ БҮХ ӨНӨГӨТӨЙ ӨӨДТӨЙ ЗӨВ АЛХАМ БҮРИЙГ ХАРЛУУЛАЖ ЗОГСООХ, МУУ МУУХАЙ БҮРИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ, ХУЛГАЙЧИД, АН ЭДГЭЭР МАНАН-ГИЙН ГАР ХӨЛНҮҮДЭЭСЭЭ САЛАХГҮЙ БОЛ 2020 -Д БУДАА...

Avatar

Зочин 2019-03-06 103.83.34.2

Tanai redaktor gej baina uu? 29 san baidag, 99 gej bichsen baina

Avatar

Зочин 2019-03-06 66.181.160.61

Сангуудыг яаралтай татан буулгаад байгаа нь сэжигтэй бус уу. Ихэнх санг УИХ-ын хуулиар байгуулсан байх. УИХ дээрээ ил тод хэлэлцэж байгаа цэгцлэх ёстой байсан санагдана. Ажлаа шуурхай хийж байгаа нэрийдлээр нуун дарагдуулах ажиллагаа хийж болохгүй. Тариланг дэмжих сан дээр "Гачуурт" компани ганц баллаж байгаа яриад байгаа нь Гачууртыг очиж үзээгүй тариалан гэж юу байдыг гадарлахгүй улсуудын ажил. ААН дээр өр зээл үүсэх, улс төрчид зээлийн мөнгө угаах хоёр шал өөр утгатай шүү.

Avatar

$=T 2019-03-06 45.117.35.10

400saya dollar heden tugrugtei tentceh ve?

Avatar

ЦОЛМОН 2019-03-06 202.5.198.37

ЭНЭ ХҮРЭЛБААТАР САЙДДЫГ ЧИНЬ ОВОО ШУДАРГА ЮМУУ ГЭЖ ХАРЖ БАЙСАН ЧИНЬ ХААШАА ЮМ БЭ ЭРДЭНИЙН ИЛЧ ЮМУУ ЮУ ЯРИАД БАЙНАА

Avatar

Баянгол 2019-03-06 150.129.143.37

Эрдэнэ гэж нь хулгайч луйварчин новш дахиад манай дүүргээс гарна гэж бодож байвал гонжийнжоо шүү дүүргээсээ гар хөлийг зайлуулж айх айдасгүй дүүрэг болцгоооё

Avatar

Иргэн 2019-03-06 103.229.121.110

ЖДҮ-ийн хулгайч УИХ -ын гишүүд, сайд, дарга нар нэг бүртэй нь тооцоо хийж, луйвардсан мөнгийг буцааж, тэднийг огцруулах талаар нэхэл хатуу байцгаая

Avatar

Зочин 2019-03-06 182.160.2.178

ЖДҮ -ийн луйварчид Хүрэлсүх Оюунэрдэнэ Батзандан ..... та нар Таван Толгой ХК -ыг шилэн нээлттэй болгохгүй юм уу? Худлаа шударга царайлаад луйвар хийх гэж байгааг чинь Бат -Үүл Наранбаатар .....нар хэлсэн шүү. Энэ үнэн. Ер нь нийгэм улс төрийн , эдийн засгийн тогтолцоог шилэн, нээлттэй болгохгүй л юм бол луйвар дуусахгүй.

Avatar

Зочин 2019-03-06 202.131.225.197

Chi chn harin erguu dagz 1 bnuu guu yu

Avatar

Зочин 2019-03-06 202.170.84.188

Эрдэнэ хулгайч "юун үхрийн гуяа" гэдэг шиг хулгай хийдэг сан нь татан буугдах сургаар чичирч бах шив... Ийм илэрхий хулгайг шалгаад зогсоочих АТГ -д аавийн хүү алга уу???!! Баянгол дүүргийн ахмад хөгшчүүдийн сүүлийн 4-5 жил тасралтгүй өвөл зунгүй үнэгүй амраах нэрээр хувийнхаа амралтанд аваачаад НДС -с мөнгө цусладаг бизнестэй хүн шүү дээ....

Avatar

зочин 2019-03-06 203.91.118.247

ЖДҮ гэдэг тэнэг , ядуу сэтгэлгээгээ боль,,, Улс оронд болж байгаа үйл явц бол Улс орны хувь заяатай холбоотой том асуудлууд яригдаж байна,,, Нэг зээлийг л яриад л байдаг малнууд их байна шүү,\nОлон их наядын хэрэг , Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гэмт хэргийг ил болгож чадах уу, гэдэг том зүйл яригдаж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж