Тусгай сангийн шалгалт ЖДҮ-ийн дуулианаа дарах оролдлого уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

VS

Тусгай сангийн шалгалт ЖДҮ-ийн дуулианаа дарах оролдлого уу?

Засгийн газраас 29 тусгай санд шалгалт хийж, зарим сангуудыг нэгтгэхээр болсон билээ. УИХ-ын нэр бүхий 23 гишүүн ЖДҮХС-аас зээл авч, зарим гишүүдийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокуророос оруулсан ч УИХ олонхоороо хүлээж аваагүй. Гэвч прокурорын байгууллагаас таван гишүүнийг яллагдагчаар татсан талаараа мэдээлсэн. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал болон Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх асуудал нь ЖДҮ-ийн дуулианыг дарах, ЖДҮХС-аас зээл авснаа угаах гэж байгаа гэдгийг сөрөг хүчин болон олон нийтийн үзэж байгаа юм. Тэгвэл Засгийн газрын тусгай сангуудыг шалгаж, зарим санг нэгтгэсэн нь ЖДҮХС-ийн дуулианыг царцаах гэсэн оролдлого уу гэдгийг энэ удаагийн VS буландаа онцолж байна.

 

 

 

Ч.Хүрэлбаатар:
Сангийн сайд

-Засгийн газраас зарим тусгай сангууд дээр хийсэн шалгалтын дүнг үндэслэж, тогтоол гаргаж, 99 сангаас долоон санг татан буулгахаар шийдвэр гаргасан. Ирээдүйн тэтгэврийн, Нөөцийн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Агаарын бохирдлын эсрэг, Засгийн газрын нөөц санг татан буулгахаар боллоо. Мөн ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгэж байна. Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахаар боллоо. Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын, Эрүүл мэндийн, Засгийн газрын нөөц сан, Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан, Хилийн чандад суугаа монгол иргэдийг дэмжих сан зэрэг 15 санг хэвээр үлдээхээр болж байна. Зээл олгодог сангуудаа нэг болгоно. Ингэхдээ хяналтыг нэгтгэдэг бүтэц бий болгоно. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн явж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжин санд улаанбуудайг өндөр үнээр аваад, буцааж худалдахдаа хямд зардаг зөрчил байна. Нэлээд их хэмжээний зөрчлүүд байгаа. Монгол Улсын төсвийг цэгцлэх, зөв болгох чиглэлээр ажиллаж байна. Төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс зээл авахгүй байх талаар бид нэлээд ярилцсан. Ингэхдээ хууль, журамд зохицуулалт орсон. Бизнес хийх хүн бизнесээ хий. Төрийн ажил хийх хүн төрийн ажлаа хий. Энэ заалтыг журамд тусгасан.

С.Эрдэнэ:
Ардчилсан намын дарга

-Сан болгон өөрийн зорилготой байдаг. Юунд зориулагдсан, юуг санхүүжүүлэх гэж байгаа гэсэн зорилготой байдаг. Гэтэл тэр тусгай бүх санг нэгтгээд нэгдсэн сантай болно гэдэг бол өнөөдрийн бүх сан дээр байгаа өр зээл, идсэн уусан, шамшигдуулсан бүх асуудлаа угаах гэж байна. Сан нэгтгэх нэрээр бүх асуудлаа угаах гэж байна гэж хардаж байгаа. Шалгалт дууслаа л гэж байна. Хэн шалгасан юм, үр дүн нь юу гэж гарсан юм. Ямар ч мэдээлэл байхгүй. Шууд л татан буулгана, нэгтгэнэ гэж яриад байгаа. Би ээлжит болон ээлжит бус чуулган хуралдахаар хамгийн эхэнд энэ асуудлыг гаргаж тавина гэж бодож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж