Ruptly орос хэл дээрх онлайн-портал нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.06-нд нийтлэгдсэн

Ruptly орос хэл дээрх онлайн-портал нээлээ

Ruptly орос хэл дээрх онлайн-портал нээлээ

ОХУ-ын телевизийн RTсүлжээнд багтдаг видео контентийн Ruptly агентлаг орос хэл дээр цахим портал ажиллуулж эхэллээ. Порталыг ОХУ болон СНГ бүрэлдэхүүнд ордог улсуудын хэрэглэгчдэд зориулан нээж байгаа юм.

Видео контентийг худалдан авах боломжгүй хэрэглэгчдэд зориулсан энэ порталын контентийг агентлагийн гишүүн болсноор хүлээн авах боломжтой. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд Ruptly "Регион"-ий гишүүн болсноор контентийг хэрэглэх юм.

“Ruptly на русском” энэ порталыг нээж байгаа нь үндэсний сэтгүүл зүйд оруулж байгаа бидний багахан хувь нэмэр юм, хүндэт мэргэжил нэгтнүүд минь хамтдаа нөхөрлөцгөөе” хэмээн RT агентлагийн Ерөнхий редактор Маргарита Симоньян хэллээ.

Энэ өдрүүдэд Красноярск хотноо зохиогдож буй Өвлийн спортын XXIX универсиад наадмыг тохиолдуулан порталыг нээсэн байна. Спортын энэ арга хэмжээг бүс нутгийн 30 мэдээллийн агентлаг сурвалжилж байгаа юм.

Ruptly агентлаг нь 2013 үүсэн байгуулагдсан. Эдүгээ 100 гаруй орны 1200 орчим мэдээллийн  компанитай түншилдэг. Ruptly агентлагийн видео контентийг CNN, NBC, CBS, Mail Online, VICE зэрэг дэлхийн томоохон агентлагууд өргөнөөр ашиглаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж