Мартын 8-наар хайртай бүсгүйдээ ямар бэлэг өгөх вэ гэсэн асуултад хариулсан эрчүүдийн дийлэнх нь гоёл чимэглэл хэмээн хариулсныг зар сурталчилгааны “Авито” компаниас явуулсан судалгааны дүн харууллаа.
Судалгааг 36-45 насны 1500 эрэгтэйг хамруулан хийсэн бөгөөд 90 хувь нь Мартаар хэн нэгнийг баярлуулна гэсэн байна.
Гоёл чимэглэлийн дараа гоо сайхны бүтээгдэхүүн /34 хувь/, бэлгийн багц /22 хувь/, гэрийн цахилгаан хэрэгсэл /18 хувь/, аяллын багц /18 хувь/ бэлэглэнэ хэмээн эрчүүд хариулжээ. Харин гурван хувь нь хайртай бүсгүйдээ автомашин бэлэглэнэ гэж хариулсан байна.
Эрчүүдийн 34 хувь нь бэлгэнд 1000-3000 рубль, 20 хувь нь 1000 хүртэл рубль, 19 хувь нь 3000-5000 рубль, 11 хувь нь 5000-10000 рубль, харин зургаан хувь 10000-аас дээш рубль зарцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ