Төрөлтийг дэмжих ОХУ-ын нийгмийн бодлогын хүрээнд анхны хүүхдээ төрүүлбэл 40 мянган рублийн тэтгэмж авах шийдвэрийг ОХУ-ын Камчаткийн хязгаарын удирдлага шийдсэнээ мэдээллээ.
Энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Тэтгэмж нөхцөл нь ОХУ-ын иргэн байх, Камчаткийн хязгаарт байнгын оршин суудаг бүртгэлтэй байх ёстой юм.
Тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр өөрчлөх бөгөөд 2019 онд 41594 рубль байх ажээ. Эхний хүүхдийн тэтгэмжид зориулан энэ онд 64 сая рублийг Камчаткийн хязгаарын төсөвт суулгасан байна. Статистик дүнгээр Камчаткад жилд дунджаар 1500 шинэ иргэн мэндэлдэг.
Анхны хүүхдийн тэтгэмжээс гадна шинэ төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нэг ой зургаан сар хүртэл сар бүр өгдөг тэтгэмж үргэлжлэхийг Камчаткийн хязгаарын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Энэ тэтгэмжийн хэмжээ нь өнөөдрийн байдлаар 20797 рубль байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ