Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны 2 дугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алтыг худалдаж авлаа.

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 5-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. 2019 оны 2 дугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10% тай байв.

2019 оны 2 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байлаа.

График 1. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

 

График 2. 2019 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж