Аз жаргалтай очир эрдэнэс Chopard Happy Diamonds

Хуучирсан мэдээ: 2019.03.07-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай очир эрдэнэс Chopard Happy Diamonds

Happy Diamonds бол Chopard брэндийн нүүр царай болсон хамгийн гайхалтай үнэт эдлэлийн цуглуулга юм. Chopard-ын загвар зохион бүтээгч Рональд Куровский 1976 онд ойд аялж явахдаа нэгэн усан хүрхрээн дээр иржээ. Тэрхүү хүрхрээний усан дуслууд дээр нарын туяа тусч, солонгын өнгөөр гялтганан, ер бусын  мэдрэмжийг өгснөөр Happy Diamonds загварыг бүтээх санаа түүнд төрсөн гэдэг. Маш нарийн ур хийцтэйгээр зассан үзэсгэлэнт очир эрдэнэсийг цагны хүрээгээр чөлөөтэй хөдөлж байхаар суулгасан анхны Happy Diamonds цагийг бүтээжээ. Цагны хүрээн дэх очир эрдэнэсийн талстууд дээр ойсон гэрэл солонгорон цацарч, чөлөөтэй хөдөлгөөн нь улам илүү гялалзуулж жинхэнэ урлагийн бүтээл болгожээ. Chopard брэнд зөвхөн цаг урлаад зогсохгүй, Happy Diamond үнэт эдлэлийнхээ цуглуулгын анхны загварыг 1985 онд гаргасан юм. 1993 онд цагны нүүрэнд бүхэлд нь чөлөөт хөдөлгөөнтэй, гялтганасан очир эрдэнэс бүхий Happy Sports загварыг бүтээжээ. Энэхүү Happy Sport загвар нь улам хүрээгээ тэлж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгосон их хотын өнгө төрхийг илтгэсэн цуглуулга болон хөгжжээ.

Chopard брэндийн Happy Diamonds коллекцийн цаг, үнэт эдлэлүүд нь бүсгүйчүүдийн амьдралын аз жаргал, баяр баясгаланг бэлгэдсэн байдаг тул үргэлж гоёмсог, тансаг өнгө төрхийг шингээн маш нарийн хийц, шинэлэг бүтээлч байдлыг агуулж байдаг. Гэрэлтэн гялтганадаг очир эрдэнэс нь тансаг зэрэглэлийн цаг, үнэт эдлэлд хөгжилтэй, зугаатай өнгө төрхийг нэмдэг бөгөөд өнөө цагийн эрч хүчтэй, бие даасан эмэгтэйчүүдийг төгс илэрхийлж чаддаг билээ.

Happy Diamonds-той Хамтдаа бүжиглэцгээе!

Happy Diamonds-ийн гол үзэл санаа бол өөрийн загвар, бүтээлч чадварыг сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлэн гаргах явдал юм. Өөрийн гэсэн өвөрмөц загварыг бүрэн илэрхийл. Бүжиглэ, үсэр, хөдөл! Өөрийгөө өвөрмөц харагдуулахын тулд юу хиймээр байна, түүнийгээ бүрэн илэрхийлж гарга. Бусдыг уриалан жаргалтай инээ, жаргалтай байгаагаа бусдад харуул, тэдэнтэй баяр хөөрөө хуваалц, таны эд эс бүхэн жаргалтай байж, таны эргэн тойронд гэрэлтэж байг. Тогтсон хэв маягийг орвонгоор нь өөрчилж, зүрх сэтгэлээ гайхмаар өөрчил. Happy Diamonds цаг, үнэт эдлэлүүдэд шигтгэсэн нүд гялбам очир эрдэнэс нь байгалийн таталцлын хуулинд захирагдалгүйгээр чөлөөтэй хөдөлж байдаг. Байгаль, хүн хоёрын хамтын бүтээлээс бие даасан, зоримог сэтгэлгээ шууд харагддаг. Chopard-ын бэлгэ тэмдэг болсон аз жаргал, баяр хөөрийн цуглуулгад нэгдээрэй.

#ТаHappyDiamonds мөн үү?

Ханбүргэдэй их дэлгүүрийн 2-р давхар

Chopard дэлгүүр

Утас: 367054, 99194569

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж