Хулгайн анг зогсоохгүй бол удахгүй дэлхийн сүүлийн зааныг харах үе ирж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Хулгайн анг зогсоохгүй бол удахгүй дэлхийн сүүлийн зааныг харах үе ирж болзошгүй

Хулгайн анг зогсоохгүй бол удахгүй дэлхийн сүүлийн зааныг харах үе ирж болзошгүй

Бостванад хулгайн ан тулгамдсан асуудал болж хувираад байна. Үүнтэй холбоотойгоор, Бостванагын Үндэсний Амьд байгалийн цогцолбор газрууд 2018 оны долоодугаар сараас аравдугаар сарын хооронд судалгаа хийн, зааныг хил давуулахгүй байхаар шийдвэр тогтоолыг гаргажээ. Хэрэв хэрэгжилтэд нь анхаарал тавихгүй бол удахгүй хөрш Зимбаб улстай адил хувь тавилан хүлээж байгаа талаар www.qz.com сайт мэдээлсэн байна.

Зимбаб улс нь хулгайн ангийн уршгаар ердөө л 21 мянган заантай болсон аж. Бостванагын хойд нутгаар хийсэн судалгаагаар 128 ангаас 104 нь хууль бус хулгайн ан байдаг бөгөөд энэ нутаг дахь зааны тоо толгой 2014 оноос хойш 122 мянга 797-124 мянга 584-аар багасчээ.  Саввана дахь зааны тоо толгой 415 мянга байдаг ба дэлхийд нэгдүгээрт ордог харин Боствана дэлхийд гуравдугаарт ордог байв.

“Бостванагын зааны хулгайн анг зогсоож чадахгүй бол жил гаруй хугацааны дараа маш том аюулыг дагуулж магадгүй байна”. Үүний нэгэн тод жишээ бол таван жилийн дотор нийт зааны тоо толгойн 60 гаруй хувийг алдсан Танзан муж юм. Тэд Дархан цаазат газраасаа л зөвхөн 100 мянга орчим заанаа 1976 – 2013 оны хооронд алдсан байдаг байна.

Бостванагын эдийн засгийн 11,5 % – ийг аялал жуулчлалын сан нь бүрдүүлдэг учир амьд байгалиа хамгаалж үлдэх нь чухал юм.

Эх сурвалж: www.qz.com

Б. МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж