“АРЕВА Монгол” компани вэб хуудсаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

“АРЕВА Монгол” компани вэб хуудсаа нээлээ

“АРЕВА Монгол” компани нь бүх талтай ил тод харилцан яриа өрнүүлэх, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх хэрэгсэл болох mongolia.areva.com вэб хуудсаа 2015 оны 4 дүгээр сарын 16–нд  албан ёсоор нээлээ.

Тус вэб нь геологи хайгуул, уул уурхайн төсөл, байгаль орчин хамгаалал, цацрагийн хамгаалалт, орон нутгийн эдийн засгийн хөгжил, нутгийн иргэдэд үзүүлж буй дэмжлэг зэрэг “АРЕВА Монгол”, “Кожеговь” компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм.

“Уран гэж юу вэ?”, уурхайн хаалтын дараахи менежмент, Дулаан Уул ураны орд дээр хийсэн технологийн туршилтад ашигласан, ирээдүйд хийгдэх ураны олборлолтод ашиглах ISR буюу Газар доор уусган олборлох технологийн талаар ойлголт өгөх, энэ нь интерактив хэлбэртэйбайхаартус вэб хуудас хийгджээ.

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант: “Олон нийт, манай компаниудын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд бидний талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, бид юу хийж байгаагаа тайлбарлах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих манай үүрэг амлалтын биелэлт, мөн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй мэдээлэх зорилготой. Манай компани вэб сайтаа нээснээр хайгуулын ажил, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн ажлынхаа талаар илүү ил тод байх боломжтой болж байна” гэсэн юм.

“АРЕВА Монгол” ХХК-ийн mongolia.areva.com вэб сайтаар зочлохыг урьж байна.

“АРЕВА Монгол” ХХК-ийн охин компани болох “Кожеговь” ХХК нь 1997 оноос ураны хайгуулын үйл ажиллагааг Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт явуулж байна. “Кожеговь” ХХК нь дэлхийн хамгийн том ураны ордын нэг болох Зөөвч Овоо орд (54640 тонн урантай) (газрын нэр нь Зүүвч Овоо)  болон Дулаан Уул ордыг (6260 тонн урантай) Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас илрүүлсэн билээ.


“АРЕВА” группийн тухай товчхон:

“АРЕВА” групп нь дэлхий дээрхи цөмийн үйлдвэрүүдийн ажиллагааг дэмжих өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг. Тус компани нь цөмийн бүхий л үе шатанд буюу ураны олборлолт, ашигласан түлшний дахин боловсруулалт, цөмийн реакторын хийц, ажиллагааны үйлчилгээг эрхэлдэг.

Өөрийн туршлага, дэвшилтэт технологийн чадамж, аюулгүй байдлыг дээд зэргээр эрхэмлэдэгээр нь “АРЕВА”-г дэлхий даяар үйлчлүүлэгчид нь хүлээн зөвшөөрдөг.

Түншлэлийн зарчмаар, АРЕВА групп нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг.

“АРЕВА” группын 44 000 ажилтан маргаашийн эрчим хүчний загварыг бүтээхэд оролцож, аль болох олон хүнд илүү аюулгүй, цэвэр, илүү хэмнэлттэй эрчим хүчийг нийлүүлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж