АНУ-ын Сенат улсын санхүүгийн системийг шинэчлэх төслийг дэмжлээ. Өмнөх санхүүгийн хямралыг давтуулахгүй зорилгоор Барак Обамагийн захиргааны боловсруулсан хуулийн төслийг Сенат 60 саналаар батлав. Түүний эсрэг 39 сенатор байлаа.
Хууль ерөнхийлөгч гарын үсэг зурснаар тэр хүчин төгөлдөр болох юм. Шинэ хуулиар АНУ-ын санхүүгийн системийн ажилладаг бүх зарчим өөрчлөгдөх юм. Ардчилагч нарын боловсруулсан хуулийн төслөөр банкуудад өөрсдийн хөрөнгөөр санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулахыг хориглохоос гадна банкуудын өсөлтийг хязгаарлана. Учир нь хэтэрхий том зээлийн байгууллага дампуурахад улс орны санхүүгийн бүх системийг сүйрүүлэх аюултай.
Төслийг зохиогчид хоосорсон санхүүгийн компаниудыг татан буулгах системийг хийж өгсөн ба тэр нь сүйрлийн улмаас тодорхой байгууллага ба эдийн засгийн амсах хохиролын хүрээг аль болохоор багасгахад чиглэгджээ. Шинэ хуулиар зээл олгох зэрэг бусад үйл ажиллагаанд хатуу хяналтыг тогтоон өгч байна. Үүний зэрэгцээ санхүүгийн залилантай тэмцэх тусгай агентлагийг байгуулах юм.
Зургадугаар сарын 30-нд уг хуулийг Төлөөлөгчдийн танхим баталсан юм.
Шинэ хуулийг батлуулахын эсрэг байсан бүгд найрамдахчууд энэ хууль нь Америкийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг мөхөөж магадгүй гэжээ.