Хятад 2025 онд мэргэжлийн 100,000 хөлбөмбөгчинтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Хятад 2025 онд мэргэжлийн 100,000 хөлбөмбөгчинтэй болно

БНХАУ-ын Засгийн газар өөрийн улс орондоо хөлбөмбөгийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг баталсан байна. 2020 он гэхэд 20 мянган хөлбөмбөгийн сургуульд мэргэжлийн дасгалжуулагч нар хүүхдүүдэд хөлбөмбөг заах гэнэ.

2025 он гэхэд энэ тоо 50 мянгад хүрнэ гэж үзэж байгаа аж. 2017 он гэхэд 20 орчим мянган сургууль хөл бөмбөгийн стандарт талбайг албан ёсоор хүлээн авах болно.

2016 оноос дунд сургууль төгссөн сурагч их дээд сургуульд элсэхийн тулд хөлбөмбөгийн шалгалт өгдөг болох ажээ. Хятад улс дэлхийн хөлбөмбөгийн аварга цолыг ойрын ирээдүйд авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тус улсын албан тушаалтнууд FIFA-тай энэ санаачлагынхаа тухай аль хэдийн ярьсан байна. Уг санааг нь маш их талархаж хүлээн авсан гэнэ.

Хятадууд эхний ээлжинд хөлбөмбөгийн багаа шинэ түвшинд хүргэхийг хүсч байна. Төлөвлөгөөний дагуу бол хамгийн эхлээд шигшээ баг нь Азийн хамгийн хүчтэй багтай адилхан болох ёстой.

М.БАЯР

Эх сурвалж: http://gereg.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж