276 сувилагчид мэргэжлээрээ ажиллах боломж олгожээ  

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

276 сувилагчид мэргэжлээрээ ажиллах боломж олгожээ  

276 сувилагчид мэргэжлээрээ ажиллах боломж олгожээ  

Тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагчдад мэргэжлээрээ ажиллах боломж олгох зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “1:2” зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Арга хэмжээний хүрээнд мэргэжлээрээ ажиллах сонирхолтой  276 сувилагчийг “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамруулжээ. Тэдний  77 хувь нь ажлын байраар хангагдаад байгаа юм байна.

Сонирхуулахад, Монгол Улсад 10 мянган эмч байдаг бол 11 мянган сувилагч байдаг аж. Өөрөөр хэлбэл, нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа юм. Харин олон улсад нэг эмчид гурван сувилагч ногддог юм. Тиймээс Монгол Улс 2020 он гэхэд нэг эмчид хоёр сувилагч ногддог болох зорилт тавиад байгаа билээ. “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалт энэ сараас эхлэн хичээллэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж