ОХУ пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарна

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

ОХУ пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарна

ОХУ пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг зогсоох тухай шийдвэрт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсын ерөнхийлөгч асан Михайл Горбачев болон АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рэйган нарын тэртээ 1987 онд үзэглэсэн гэрээнээс ОХУ албан ёсоор гарч байгаа юм. Гэрээнд заасны дагуу гэрээнээс бүрэн гарах үйл явц зургаан сар үргэлжлэх ажээ.

Владимир Путин гэрээнд оролцогч орон буюу АНУ-д мэдэгдэл хүргүүлж, энэхүү гэрээний асуудлаар яриа хэлэлцээ хийх санал тавихгүй байхыг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээнд хүлээсэн үүргээ зогсоож байгаагаа хоёрдугаар сарын 2-ны өдөр мэдэгдсэн. Ингэхдээ ОХУ гэрээг зөрчсөн гэж мэдэгдсэн юм. Дональд Трампын мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн адилхан арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээд байсан юм.

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээ нь  нэг ангиллын зэвсэг устгах дэлхийн анхны баримт бичиг болсон бөгөөд талууд ойрын болон дунд зайн тусгалттай баллистик пуужингууд, тэдгээрийг хөөргөх болон дагалдах бусад хэрэгслээ устгах, дахин ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу АНУ 846 далавчит пуужин, ЗХУ хоёр дахин их буюу 1846 далавчит пуужин устгасан байдаг бол пуужин хөөргөх төхөөрөмжийн хувьд АНУ 289, ЗХУ гурав дахин их буюу 825 төхөөрөмж, харин пуужингийн баазын хувьд АНУ 9, ЗХУ 69 бааз тус тус устгалд оруулсан байдаг.

 Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж