-Жюү-жицү бөхийн тэмцээнээс ах, дүү, гурав медалийн хур буулгав–
Италийн нийслэл Ромд өнгөрсөн амралтын өдрүүдэд жюү-жицү бөхийн олон улсын нээлттэй тэмцээн манай тамирчид өндөр амжилтыг үзүүлжээ. Тус тэмцээний ягаан бүсийн ангилалд А.Мөнхбаяр, 2014 оны “Мастерс”-ын дэлхийн аварга, “Аврагч” спорт хорооны дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Баярсайхан “М-5” ангилал нар хошой алтан медаль хүртжээ. Мөн Ц.Баярсайхан зааны том хүү, жүдо бөхийн ОУХМ Б.Төгөлдөр насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалд мөнгө, бага хүү, спортын мастер Б.Тэмүүлэн хөх бүсний ангилалд хүрэл медаль хүртсэн байна.
Ч.БОЛ