Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой “Ирээдүйн түмэн эх-2015” дааганы уралдаан тавдугаар сарын 10-д Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаанхөтөлд болох гэж байна. Энэхүү өндөр бооцоот уралдааны нэг онцлог нь монгол, эрлийз гэж ялгахгүй уралдуулах аж.
“Ирээдүйн түмэн эх-2015” дааганы уралдааны түрүү магнайд хурдалсан даага эзэндээ “Ланд Круизер-200” машиныг авчрах аж. Аман хүзүүнийх “Приус-20”, айргийн гурвынх “Хонда” мотоцикл болон 1000 ам.доллар, айргийн дөрөв, тавын уяач “Хонда” мотоцикл, 500 ам.долларын шагнал авах юм байна. Мөн 6-9-д хурдалсан хурдан ажнайн эздэд "Хонда" мотоцикл, уралдаанч хүүхэд бүрт гарын бэлэгтэй аж. Энэ үеэр шүдлэн насны бооцоотой уралдааныг зохион байгуулах юм байна.
Ийнхүү ес дэх жилдээ болох гэж буй "Ирээдүйн түмэн эх-2015" дааганы уралдааны бооцоо олны анхаарлыг татаж эхэллээ. Уралдаан тавдугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Цагаанхөтөлд болох юм.
Ч.БОЛ