Уран гулгалтын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Японы Сайтама хотод болно.
ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт гарчээ. 2018 оны олимпийн аварга Алина Загитова, 2019 оны Европын аварга С.Самодурова болон олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева нар үндсэн багт багтжээ. Харин С.Константинова, Елизавета Туктамышева нар нөөцөнд үлджээ.
19 настай Е.Медведева өнгөрөгч нэгдүгээр сард Болгарт болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй юм. Гэсэн ч түүний хувьд энэ сард болох ДАШТ-ий багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Холбоотой мэдээ