Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой “Ирээдүйн түмэн эх-2015” дааганы уралдаан тавдугаар сарын 10-д Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаанхөтөлд болно. Ес дэх жилдээ зохион байгуулах гэж буй тус уралдаанд даагыг монгол, эрлийз гэж ялгахгүй уралдуулах аж. Түрүү магнайд хурдалсан дааганы эзэн “Ланд Круизер-200”, аман хүзүүнийх “Приус-20”, айргийн гурвынх “Хонда” мотоцикл болон 1000 доллар, айргийн дөрөв, тавын уяач “Хонда” мотоцикл, 500 ам.долларын шагнал авах юм байна. Мөн 6-9-д давхисан эзэн ч шагналтай аж. Мөн уралдааны үеэр шүдлэн насны бооцоотой уралдаан болох юм байна.
Энэ жилийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “АВТ” групп, зохион байгуулагчаар “Хүйнмандал” гал ажиллах юм.
Ч.БОЛ