Японы анхны зорчигч тээврийн онгоц туршилтын нислэгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Японы анхны зорчигч тээврийн онгоц туршилтын нислэгээ хийжээ

Японы анхны зорчигч тээврийн онгоц туршилтын нислэгээ хийжээ

Япон улс дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны онгоц хамгийн эхний туршилтын нислэгээ Ням гаригт /2019.03.04/ хийсэн тухай тус улсын Зам тээврийн яам мэдээллээ.

“Mitsubishi Regional Jet” /MRJ/ нэртэй уг онгоцыг “Mitsubishi Aircraft” корпораци үйлдвэрлэсэн бөгөөд анхны туршилтаа АНУ-д хийсэн байна. Туршилтыг Японы мэргэжилтнүүд хянаж байгаа гэнэ. Уг нь нэгдүгээр сарын сүүлээр турших байсан ч цаг агаарын таагүй байдлаас болоод түр хойшлуулжээ.

Хос хөдөлгүүрт, дунд оврын “MRJ” агаарын хөлгийн загварыг өөрчлөх шалтгаанаар 2013 оноос хойш таван ч удаа туршилтын нислэг хийх хугацааг нь хойшлуулсаар ийнхүү туршсан юм байна. Одоо дахиад хоёр “MRJ” онгоц Тоёояама дахь үйлдвэрт угсрагдаж байгаа энэ оны сүүлээр туршилтад орох ажээ.

Эх сурвалж: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж