Прокурорын байгууллагаас 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриан доор дэвшүүлсэн зорилтын хүрээнд Нийслэлийн прокурорын газраас 02 дугаар сарын 27-ны өдөр Монголын хүний нөөцийн удирдлагын академийн захирал С.Энхболдыг урьж, прокурор, ажилтнуудад зориулан “Манлайлал ба өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Энэхүү сургалтаар манлайлагч, удирдагч хүнд байх ёстой үндсэн шинж, өөрийн удирдлаганд байгаа ажилтнуудтай хэрхэн харилцах, бусдыг хэрхэн удирдан чиглүүлэх талаар, түүнчлэн ажлын стресс, бухимдал, бэрхшээл тулгарсан үед өөрөө өөртөө хэрхэн нөлөөллийн хүчин зүйлс бий болгон, даван туулах арга замын талаар мэдээлэл өгч, харилцан яриа өрнүүлсэн байна.
Мөн 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн Н.Оргилболд тус прокурорын газарт хүрэлцэн ирж “Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр сургалт оржээ.
Уг сургалтаар албан хэрэг хөтлөлтийн стандарт, түүнд тавигдах шаардлага, төрийн албан хаагчдаас нийтлэг гаргадаг алдаа, зөрчил, архивт баримт бичиг хүлээлгэн өгөхөд анхаарах асуудлаар тодорхой жишээ, баримттайгаар танилцуулан, прокурор, ажилтнуудад хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг өгч, ач холбогдолтой, үр дүнтэй сургалт боллоо. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ