Дунд талынх нь ОУХМ Б.Ганбаатар.
Сүхбаатар аймгийн уугуул, Кикбоксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, сонирхогчдын боксын улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Борын Ганбаатарын нэрэмжит боксын тэмцээн ирэх долоо хоногт орон нутагт болох гэж байна. Тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Уртын спорт хорооны зааланд дөрөвдүгээр сарын 20-23-нд болох бөгөөд 14 байгууллагын 150 орчим оролцох аж.
2013 онд анх зохиогдохдоо өсвөрийн боксчдын дунд явагдаж байсан бол энэ жил өсвөр, залуучууд, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн ангилалд болох юм байна.
Ч.БОЛ