Н.Жанцанноровын охин ОХУ-ын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Н.Жанцанноровын охин ОХУ-ын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ

Н.Жанцанноровын охин ОХУ-ын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ

“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Ж.Ариунжаргал ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулсан эстрадын дуучдын "Белый месяц" уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ.

Тэрбээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноровын охин билээ. Сонирхуулахад "Белый месяц" Олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар  ажилласан байна.

Шүүгч, дасгалжуулагч Д.Болдын шилдэг найман оролцогчийн нэг бол дуучин Ж.Ариунжаргал. Дуучин бүсгүй хэдийгээр “The Voice of Mongolia” шоуны ялагч болоогүй ч финалд үлдээд зогсохгүй, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч болж чадсан уран бүтээлч юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж