Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв

Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв

Олон жил хуулийн байгууллагад шалгагдаж байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү, “Алтжин”-гийн Г.Алтан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2019.03.05/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн Ч.Ганзориг, хуулийн зөвлөх асан Б.Мөнхжаргал Г.Амарбат “Алтжин” группийн захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж өндөрлөлөө.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар дээрх хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

"Жаст" группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа. АТГ-аас түүнийг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж улмаар цагдан хорьсон байдаг.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж