Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ | News.MN

Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ

Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ

Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Вьетнамын нийслэл Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтаа өндөрлүүлээд өнгөрсөн шөнө /2019.03.05/ 03.00 цагт эх орондоо эргэн иржээ. Түүний галт тэрэг Пёньяны төв өртөөн дээр зогсон галт тэрэгнээс буухад хүндэт харуулын цэргүүд болон Хөдөлмөрчдийн намын албан тушаалтнууд, ард иргэд улаан хивс дэвсэн, цэцгийн баглаатайгаар угтан авсан байна.

Дээд хэмжээний уулзалт хэдий зөвшилцөлд хүрээгүй ч хоёр тал Солонгосын хойгийн талаар хэлэлцээ цаашид үргэлжлэх болно гэж мэдэгдсэн. Мөн уулзалт бүтэлгүйтсэн шалтгааныг АНУ-ын тал Хойд Солонгосыг эдийн засгийн хоригийг бүхэлд нь цуцлах нөхцөл тулгасан гэж мэдэгдсэн бол Хойд Солонгосын тал нь хоригийг зөвхөн хэсэгчилж цуцлах санал тавьсныг Дональд Трамп хүлээж аваагүй гэсэн эсрэг тэсрэг тайлбар өгөөд байгаа юм.

Ким Жон Ун Бямба гаригийн өглөө /2019.03.02/ Вьетнамаас хөдөлсөн бөгөөд Вьетнамын удирдагч асан Хо Ши Миний бунханд хүндэтгэл үзүүлсэн байна. Ким Жон Ун өөрийн эцэг, өвөг эцэг нарын бунханд жил бүр хүндэтгэл үзүүлдэг боловч анх удаа гаднын орны удирдагчийн бунханд хүндэтгэл үзүүлсэн нь энэ байв.

Эх сурвалж: KOREATIMES

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ene 2019-03-05 202.9.43.228

Ene ih eree.

Avatar

Зочин 2019-03-05 222.109.82.94

Avatar

Зочин 2019-03-05 112.72.11.115

энэ мундаг залуугаас дэлхий айж бна бас хүндэлж бна

Avatar

Монгол 2019-03-05 66.181.165.246

Энэ залуу дарангуйлагч ч гэсэн эх орныхоо төлөө ажиллаж байна. Гэтэл манай өмнөх 4 ерөнхийлөгч эх орныхоо төлөө юу ч хийсэнгүй? Харин ч эсрэгээр улс орныхоо баялгийг гаднын луйварчидад өгч, хувааж идэж байна шүү дээ!!! Идэх хоол, өмсөх хувцасгүй ядарсан гуйлгачин ч эх орноо арай эд нар шиг худалдахгүй дээ???

Avatar

Зочин 2019-03-05 202.21.106.123

МУУ ТРАМП ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ОДОО ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ НЭГ ТУРШЧИХ...

Avatar

irgen 2019-03-05 202.21.127.170

Ким Жон Ун сүрхий дипломат тоглолт хийж амжилтад хүрлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж