Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ

Ким Жон Уныг сүр дуулиантайгаар угтан авчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Вьетнамын нийслэл Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтаа өндөрлүүлээд өнгөрсөн шөнө /2019.03.05/ 03.00 цагт эх орондоо эргэн иржээ. Түүний галт тэрэг Пёньяны төв өртөөн дээр зогсон галт тэрэгнээс буухад хүндэт харуулын цэргүүд болон Хөдөлмөрчдийн намын албан тушаалтнууд, ард иргэд улаан хивс дэвсэн, цэцгийн баглаатайгаар угтан авсан байна.

Дээд хэмжээний уулзалт хэдий зөвшилцөлд хүрээгүй ч хоёр тал Солонгосын хойгийн талаар хэлэлцээ цаашид үргэлжлэх болно гэж мэдэгдсэн. Мөн уулзалт бүтэлгүйтсэн шалтгааныг АНУ-ын тал Хойд Солонгосыг эдийн засгийн хоригийг бүхэлд нь цуцлах нөхцөл тулгасан гэж мэдэгдсэн бол Хойд Солонгосын тал нь хоригийг зөвхөн хэсэгчилж цуцлах санал тавьсныг Дональд Трамп хүлээж аваагүй гэсэн эсрэг тэсрэг тайлбар өгөөд байгаа юм.

Ким Жон Ун Бямба гаригийн өглөө /2019.03.02/ Вьетнамаас хөдөлсөн бөгөөд Вьетнамын удирдагч асан Хо Ши Миний бунханд хүндэтгэл үзүүлсэн байна. Ким Жон Ун өөрийн эцэг, өвөг эцэг нарын бунханд жил бүр хүндэтгэл үзүүлдэг боловч анх удаа гаднын орны удирдагчийн бунханд хүндэтгэл үзүүлсэн нь энэ байв.

Эх сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж