“Бүргэдийн баяр”-ыг 10-аад орны жуулчид сонирхжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

“Бүргэдийн баяр”-ыг 10-аад орны жуулчид сонирхжээ

“Бүргэдийн баяр”-ыг 10-аад орны жуулчид сонирхжээ

“Нүүдэлчдийн өвөл –Бүргэдийн баяр 2019” арга хэмжээ Төв аймгийн нутагт байрлах “Чингисийн хүрээ” жуулчны баазад өнгөрөгч амралтын өдрүүдэд/2019.03.02-03/ боллоо. Хаврын улиралд жуулчдыг татдаг уг баярт дотоодын үзэгчдээс гадна БНСУ, БНХАУ, Япон, ОХУ, Их Британи, Турк, Тайланд зэрэг 10-аад орны жуулчин хүрэлцэн ирсэн байна. Жилээс жилд уламжлал болон зохион байгуулагдах болсон “Бүргэдийн баяр”-ын арга хэмжээ өргөжиж, казах үндэстний зан заншлыг илэрхийлсэн хувцас, малгай, гар урлалын бүтээгдэхүүнийг өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн байна. “Чингисийн хүрээ” баазын машины зогсоод 10 мянгөн төгрөгийн такс төлсөн ч бүргэдтэй танилцсан иргэдийн нүдийг хужирласан олон зүйл байжээ. Морьт харваа, тулам булаалдах, бүргэдээр ан хийлгэх гээд жуулчдыг татсан үзүүлбэр байсныг зочид онцолж байв. Аялал жуулчлалыг хөгжүүлж буй “Бүргэдийн баяр”-т сайжруулах зүйл их байгааг зохион байгуулагчид анзаарсан байх.

Казах түмний Наурызын баярын угтал болсон “Бүргэд баяр 2019” арга хэмжээний фото агшаас хүргэж байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж