Кенид нисдэг тэрэг осолджээ | News.MN

Кенид нисдэг тэрэг осолджээ

Кенид нисдэг тэрэг осолджээ

Кенийн нийслэл Найроби хотын цагдаагийн газраас Туркан нуурын хойд хэсэгт нисдэг тэрэг осолдож, Кенийн нэг нисгэгч болон АНУ-ын дөрвөн жуулчин нас барсан талаар даваа гаригт мэдээлжээ. Ослын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсээр байгаа аж.

Кенийн Иргэний нисэхийн удирдах газрын мэдээлснээр, нисдэг тэрэг бямба гаригийн орой 20.30 цагийн орчимд хөөрснөөсөө хойш удалгүй удирдлагаа алдан сүйрсэн байж болзошгүй хэмээн үзэж буй юм байна. Аврагчид ням гаригийн шөнийн 03.00 цагийн орчим сүйрсэн нисдэг тэргийг олжээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.

Тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яам уг хэргийн талаар Кенийн Засгийн газраас тодорхой мэдээлэл хүлээж буй юм байна. Өнгөрсөн сард Кенид мөн нисдэг тэрэг осолдож, хохирогчдын дунд АНУ-ын гурван иргэн байсан талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн ч АНУ-ын Элчин сайдын яамнаас хоёр нь АНУ-ын иргэн болохыг баталжээ.

Эх сурвалж: www.aol.com

Б.МӨНХЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж