Хивсээ ХЯЛБАРХНААР хэрхэн цэвэрлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Хивсээ ХЯЛБАРХНААР хэрхэн цэвэрлэх вэ?

Хивсээ ХЯЛБАРХНААР хэрхэн цэвэрлэх вэ?

Амьтан тэжээдэг хүмүүст нэг л бэрхшээл бий. Хайртай амьтных нь үс ноос хивсэн дээр унаж, тоос бужигнан, хар бараан хувцас өмсөхийн аргагүйд хүрдэг. Нохой, муур бохир байх тусам хивс амархан халтартдаг. Энэ тохиолдолд яах вэ? Үслэг найзуудтайгаа хивснээс болж муудалцахгүй байх дараах зөвлөгөөг хүргэе.

Цэвэрхэн нохой=Цэмцгэр хивс

Нохойгоо байнга усанд оруулж, ариун цэвэр сайтар сахивал хивснээс нохойн үнэр үнэртэхгүй. Мөн үсийг нь тогтмол самнах нь гэрт их хэмжээний үс унахаас сэргийлдэг.

Сарвуунуудыг нь арчих

Хивсэн дээр нохойн сарвууны халтартсан мөр тодрох нь мэдээж өхөөрдөм зүйл биш. Гэсэн ч болзошгүй “аюул”-аас сэргийлэх боломж бий. Юун түрүүнд нохойгоо салхилуулсныхаа дараа бохирдсон сарвуунуудыг нь тогтмол арчаарай. Ингэснээр та гэртээ гарах өөрчлөлт, дэвшлийг хараад гайхшрах болно.

Содатой ус

Хэрэв хивсэнд бага зэрэг толбо тогтсон бол содатай ус танд тусална. Эхлээд сода шингээсэн нойтон алчуураа толбон дээрээ тавьж шингээгээрэй. Үрэх шаардлагагүй. Нэг л мэдэхэд толбо арилсан байх вий.

Будаг агуулаагүй, “эрүүл” хоол худалдан ав

Нохой, муурны хоол ихэнхдээ өнгө өнгийн будаг агуулсан байдаг. Энэхүү хоол нь хивс халтартуулах нэг нөхцөл болдог. Иймд нэмэлт өнгө будаг агуулсан хоолноос нохой, муураа хооллохоос татгалзаарай.

Тоосоо тогтмол соруул

Тоосоо тогтмол соруулаарай. Энэ нь хивс хиртэх болон хивсэнд шороо дагтаршихаас сэргийлэх хамгийн эхний алхам шүү. Нэгэнт тоо тогтсон, буруу цэвэрлэсэн хивс засал авахад амаргүй. Иймд шинэ дээр нь сайтар арчилж, байнга соруулах хэрэгтэй.

Тавилгынхаа тоосыг арчихаа мартав!

Хивсээ соруулчихаад тавилгынхаа тоосыг арчихаа мартав! Гэрийн тэжээмэл амьтад тавилга дамжин гүйлддэггүй байсан ч үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Өөрөөр хэлбэл үйлдэл хийх болгонд үс нь хийсэж, гэрийн тавилгуудад тоос болон тогтдогийг сана. Таны цэвэрлээгүй бохирдол, үс ноос хэзээ нэгэн цагт шалан дээр унаж бохирдол үүсгэнэ. Тиймээс хивсээ соруулахдаа шал, тавилга, хөшигнийхөө тоосыг авахаа бүү мартаарай.

Бэлэн байдалд бай

Бэлтгэлтэй бай. Гэрийн тэжээмэл амьтад “хэрэг” тарихдаа гарамгай. Хэзээ л бол хэзээ халтартуулж мэднэ. Тиймээс шаардлагатай тохиолдолд яаралтай арга хэмжээ авах цэвэрлэгээний зэвсгээ гарын дор байлгаарай. Маш хурдан хугацаанд цэвэрлэж, хатах зориулалттай байвал зүгээр. Цэвэрлэгээний бодис нь хивсийг шуурхай, гүн цэвэрлэхээс гадна амьтанд харшлахгүй байх ёстой шүү.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ЗӨВЛӨХӨД…

Нохой, мууртай айлд хивс хамгийн тохиромжтой. Учир нь хивс тоос шороо, үс ноос бужигнахаас биднийг “авардаг”. Өөрөөр хэлбэл бохирдлыг өөртөө шингээж, хадгалдаг бөгөөд дээрх аргуудыг ягштал мөрдвөл харшлаас бүрэн сэргийлж чадна.

Учир нь нохой, муураас маш их хэмжээний үс унах бөгөөд хивсгүй шалан дээрх тоос шороо илүүтэй бужигнаж, хүмүүст харшил үүсгэж эхэлдэг байна.

Тэжээмэл амьтантай айлд ямар хивс хамгийн тохиромжтой вэ?

Хивс бол тав тух. Гэрт дулаан уур амьсгал авчрахаас гадна анир чимээгүй, тайван амрах боломжийг үргэлж бүрдүүлдэг. Нөгөө талаас харшлаас сэргийлнэ.

Хүнд төдийгүй гэр тэжээмэл амьтдад ээлтэй байдаг. Тэгвэл нохой, мууртай айлд ямар хивс илүү тохиромжтой вэ?

-100% хонины ноосон хивс. Эрүүл мэнд, тав тух талаасаа хамгийн сүпер сонголт. Адаглаад толбо тогтох нь сентетиктэй харьцуулахад маш бага.

-Өнгөний сонголт. Мэдээж завсрын болон байгалийн “органик” өнгө илүү тохиромжтой. Нөгөө талаас амьтанд харшлахгүй 100 хувийн хонины ноосон хивс сонгоорой. “Эрдэнэт Хивс”-ийн хувьд “Wild” коллекцоо санал болгож байгаа аж. “”Wild” коллекц нь элдэв будаг агуулаагүй, байгалийн өнгөтэй байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл хүн болон амьтдад харшлахгүй, эрүүн мэндийн ач холбогдолтой” хэмээн “Эрдэнэт Хивс”-ийн мэргэжилтнүүд зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж