"51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

"51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой"

"51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудалд онцгой анхаардаг сүүлийн үед үүсээд байгаа асуудлаар ийнхүү мэдээлэл хийж байгаа гэдгээ тодотголоо.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын  гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл бас цензургүй сурвалжлага гарлаа. Би тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар ярилцаж, Эрүүгийн хэргийн хуулийн дагуу мэдээллийг хүлээж авч эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, цагдаагийн хүрээнд хамтарсан шалгалт явагдаж байна лээ. Би 60 хувийн мэдээлэл гарлаа гэж ойлгож байгаа. Тухайлбал, Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед Н.Золжаргалыг УИХ-ын дарга томилсон. Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих ёстой гэж яриад байгаа. Гэтэл энэ яриад байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ. Учир нь ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ. Би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан тоот өгнө. “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой 50-60 мянган хуудас материал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон байгаа. Стандарт банктай холбоотойгоор бид өдөр бүр 100 сая төгрөгийн торгуульд орж байна. Стандарт банк Хятадад зарагдсан банк. Тэд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүй байгаа. Тиймээс хэлэлцээнд зайлшгүй орооч ээ. Хэлэлцээнд орох субъектээ тодорхойлооч ээ. “Эрдэнэт”-ээ алдах асуудлыг зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж