Сурагчдын хувийн асуудлыг багш нь бусдад задруулж байна | News.MN

Сурагчдын хувийн асуудлыг багш нь бусдад задруулж байна

Сурагчдын хувийн асуудлыг багш нь бусдад задруулж байна

Гэрийн даалгавраа хийгээгүй, хичээлдээ хоцорч ирсэн гээд шийтгүүлэх, багш өөрийн хэвлэсэн номоо зарах, ангийн зарим сурагчдаа үл хайхрах зэрэг харилцааны олон асуудал багш, сурагчдын хооронд үүсдэг.

Хүүхдийн тусламжийн 108 утасны 2018 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хүртэлх 850 дуудлагаас 100 гаруй нь багшийн ёс зүй, багшийн харилцаатай холбоотой асуудлаар хүүхдүүд ханджээ.

Мөн сурагчид багшдаа итгээд ярьсан хувийн асуудлыг багш болон сургуулийн сурагчид мэдээд, тухайн хүүхдийг ялгаварлан гадуурхах, үл хайхрах асуудал гардаг гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн сургуулийн орчинд сурагчдын манлайллаас үүдэн бие биеэ ялгаварлан гадуурхах, цахим орчны гадуурхал, эцэг, эхийн буруу ойлголт зэргээс харилцааны олон асуудал гардаг гэдгийг нийгмийн ажилтнууд онцолж байв.

Ж.БААВГАЙ: ХҮҮХЭД, ТОМЧУУДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ НИЙГМИЙН ЭМЗЭГ СЭДЭВ БОЛЛОО

“Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ж.Баавгай

“Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгээр зайлшгүй ярих ёстой асуудлуудыг хэлэлцэж байна. Өнөөгийн нийгэм тэр чигээрээ харилцааны асуудал дээр зөрчилдөж байна. Насанд хүрээгүй хүүхдийн харилцаанд томчууд бид л сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс хүүхэд, томчуудын хоорондох харилцааны асуудал энэ нийгмийн эмзэг сэдэв болоод байна. Манай баг сая хүүхэд хоорондын харилцааны зөрчлийг ярилцлаа. Сургуулийн орчинд хүүхэд хоорондын харилцааны зөрчил их гардаг. Жишээлбэл, үе тэнгийнхний дарамт, сурагчдын манлайллаас болж бие биеэ ялгаварлан гадуурхах гэх мэт олон асуудал үүсдэг. Зарим багш нар маань хичээлдээ хоцорч орж ирдэг, хичээлийн цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг гэсэн асуудлууд ч гарч байна” гэдгийг “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ж.Баавгай ярилаа.

Сурагчид гэр бүл болон сургуулийн орчинд үүссэн асуудлаар эхлээд ангийн багшдаа ханддаг бөгөөд дараагаар нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг гэнэ.

“ТА Ч ГЭСЭН БАГШ ШИГ МИНИЙ НУУЦЫГ ЦААШАА ЭЭЖ, ААВД ХЭЛЭХ Л БАЙЛГҮЙ ДЭЭ” ГЭДЭГ

Тусгай сургуульд суралцаж буй сурагчдын оюуны бэрхшээлээс шалтгаалан багшийн хэлж буй яриаг дутуу ойлгох эсвэл эмзгээр тусгаж авснаар харилцааны асуудал их гардаг. Мөн нэг ангийн сурагчдад багш хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилан, хичээлээ заадаг. Тэгэхээр зарим сурагчид “Багш намайг ялгаварлан гадуурхаж, тэр сурагчид ийм хичээл заалаа. Намайг муу гэж боддог юм байна” гэж буруугаар ойлгодог. Бас багш, сурагчдын хоорондын нууцлалын асуудлаас үүдэн хоорондын харилцаанд зөрчил үүсдэг. Зарим сурагчид “Та ч гэсэн багш шиг миний нууцыг цаашаа ээж, аавд хэлэх л байлгүй дээ” гэж хэлдэг. Тийм болохоор багш, сурагч хоорондын харилцааг илүүтэй анхаарах хэрэгтэй” талаар 25 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан хэлж байв.

“БАГШ ХҮҮХДИЙН НУУЦЫГ ХАДГАЛАН ГЭСЭН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ГАРСАН”

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг

“Ер нь багш, сурагчийн хоорондын харилцаанд үл ойлголцох асуудлууд их гарч байна. Жишээлбэл, дүнгийн зөрүүтэй байдлаас үл ойлголцол үүсч байна. Гэрийн даалгаваар хийгээгүйгээс, хичээлийн үеэр нэг хэсэг хүүхдүүдтэй харилцаад, зарим хүүхдүүдийг үл хайхрах, хүүхдийн хувийн нууцыг хадгалах зэрэг асуудлаас харилцаанд үл ойлголцол үүсдэг. Саяхан Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсантай холбоотойгоор багш хүүхдийн нууцыг хадгалан гэсэн ёс зүйн дүрэм гарсан. Тэр ёс зүйн дүрмийн дагуу багш нартайгаа гэрээ хийж, хүүхдийн нууцыг хадгална гэсэн гарын үсэг зуруулсан байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудад энэ хуулийн хэрэгжилт маш сайн биелэгдэж байна” гэж нийслэлийн 24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэг тайлбарлав.

Хэлэлцүүлгийн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хүүхэд судлал, хүүхдийн хөгжил хариуцсан арга зүйч Д.Нарантуяа ярихдаа “Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр гэж тэмдэглэдэг. Энэ ажлын хүрээнд БСШУСЯ-аас “Хүүхэд-хэрэглэгч” гэсэн өдөрлөгийг гуравдугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд манай институтийн зүгээс багш, удирдах ажилтан, сурагчдын хоорондын харилцааны талаар хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, тусгай хоёр сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хэлэлцүүлгээс гарсан шийдэл гарцыг тусган эцэг, эхчүүд, багш, сурагчдад зориулсан зөвлөмж гаргахыг зорьж байна” гэв.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тж 2019-03-05 203.91.115.42

үүнээс үүдэн хүүхэд хулгайлах гэмт хэрэг ч гарахгүй гэх магадлал үгүй манай кибер сүлжээний хамгаалал дэлхийн түвшинд хүрээгүй кибер хакер хийх магадлал ихтэй ийм улсад элдэв иийм судалгааг ихээр явуулахгүй байхыг л хүсч байна жил болгон олон хүүхэд алга болж байна хаашаа ч мэдэхгүй алга болсон тэдгээр хүүхдийг олох магадлал тун бага байна хүүхдийн нууцлал гэж тэр хүүхдийн өөрийн итгэл үнэмшлийг хүүхэд хамгаалал муугаас үгүй хийжбайна үүнд онцгой анхаарах хэрэгтэй

Avatar

тж 2019-03-05 203.91.115.42

сайн байцгаана уу би өөрөө 25 жил багшийн ажлыг хийж байгаа жирийн нэг БАГШ байнаа сүүлийн жилүүдэд элдэв судалгаа нэрээр сурагч болоод өрхийн нууцлалыг шаардсан олон асуулт бүхий хаанаас нь юунд зориулагдаж буй нь мэдэгдэхгүй СУДАЛГААНУУД-ыг их шаардах боллоо тэгээд тэр судалгаануудыг дагаад элдэв гаж явуулга явуулах магадлал ч их өндөр байна сүүлийн үед хүүхдийн автобуснысудалгаа гэдэг судалгааны асуулгууд хүүхдийн гэр сургуулийн маршрутыг нарийвчлан гаргахыг шаардсан асуулгатай байна үүдэн

Avatar

Ub 2019-03-05 103.229.121.85

Ямарч багш хүн ямарч нөхцөлд шавь нарынхаа сайн сайхны төлөө л бдаг юм даа.Багшийн ажлыг бүү харлуул

Avatar

zochin 2019-03-05 185.39.141.202

iim niigemd... ger orond .etseg ehiin gar deer .hvvhed yaaj humvvjih ni gartsaagvi. hvvhed bvr l sahal erdene bileg dhig aashilj baiga

Avatar

ӨРӨВДӨЛТЭЙ 2019-03-05 202.5.198.55

ХҮҮХДЭД НЭГ САЙН ХҮН БОЛЖ ХУДЛАА ЖҮЖИГЛЭЖ ҮҮГЭЭР БИЗНЕС ХИЙГЧ НАР БАЙНА БААХАН СЭТГЭЛ ЗҮЙ, ОРЧИН ЯРИАД ГАРЧ ИРНЭ ЯГ ХАЛУУН ЦЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАР ХАРИН ХҮҮХЭДТЭЙ ЯАЖ ХАРЬЦАХ, ЮУГ НУУХ ЮУГ НУУХГҮЙГЭЭ САЙН МЭДНЭ ГАНЦ НЭГ ХҮНИЙ АЛДАА БАЙЖ БОЛНО НИЙТ БАГ НАРЫГ ХАМАРУУЛЖ ХЭРЭГГҮЙ ЯГ ЦЭГ ДЭЭРЭЭ НИЙГМИЙН АЖИЛТАНГУУД ЮУ ХИЙХ ЯАЖ ХАРЬЦАХ, АСУУДАЛ ЯАЖ ШИЙДЭХЭЭ МЭДДЭГГҮЙ ЗА ТЭГЭЭД ТЭР СУДЛААЧ ГЭГДЭЭД БАЙГАА ХУДЛАА ҮНЭН МАГИСТР, ДОКТОРУУД БҮР ХӨРСӨН ДЭЭРЭЭ ЮУ Ч БАЙХГҮЙ ХИЙ ЦЭЦЭРХЭГЧ НАР ШҮҮ

Avatar

Zochin 2019-03-05 103.229.121.85

Сургуулийн Нийгмийн ажилтан гэж өөрийгөө дарга гээд бодсон хүмүүс л бдаг ш дээ. Хүүхэдтэй тулж ажиллахгүй , гардаж өөрсдөө ажил зохион бгуулахгүй ,энд тэндэхийн тэмцээн уралдааны зар тараасан хүн л сууж бдаг.Хүүхэдтэй холбоотой бүх ажлыг анги удирдсан банш нар л хийдэг.Худлаа ярихаа болимоор юмоо нийгмийн ажилтан гэх хүмүүс

Avatar

erdenet 2019-03-05 202.131.243.190

yaaag unen haa gazriin niigmiin ajiltnuud adilhan baidag yum bna. uuniig unshsan chini yag manai niigmiin ajiltan haragddag bna sh dee. bas tailan bicheed zavgui gechihnee yu hiisen gej hudlaa tailan bichdeg bol.

Avatar

kjjk 2019-03-05 66.181.168.199

ATLANTA surguuli ene asuudaldaaa anhaarah yostoi shuu, ted dandaa ingedeg

Avatar

Зочин 2019-03-05 66.181.168.199

ATLANTA surguuli ene asuudaldaaa anhaarah yostoi shuu, ted dandaa ingedeg

Avatar

Зочин 2019-03-05 64.119.22.232

заваан тэнэг багш хүүхнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж