Хафтор Бьернссон 474 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Хафтор Бьернссон 474 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоов

Хафтор Бьернссон 474 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоов

“Хаадын тоглоом" зөгнөлт цувралд тоглосон, Исландын тамирчин, жүжигчин Хафтор Бьернссон пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн тэмцээний үеэр 474 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Тэрбээр тус тэмцээнд ялснаар 76 мянга 500 фунт стерлинг хүртэж, Инстаграм хуудастаа дэлхийн шинэ дээд амжилт тогтоосондоо сэтгэл хангалуун байгаагаа бичжээ.

Өнгөрсөн онд тэрбээр манай гаригийн хамгийн хүчтэй хүнээр тодорсон билээ. “Fox News”-т мэдээлснээр, Филиппиний нийслэл Манилад болсон “The World’s Strongest Man-2018 тэмцээнд оролцож, уламжлалт 16 үзүүлбэр үзүүлсний дотор нийтдээ 163 кг татах таван ачаа өргөхөөс дөрвийг нь 41 секундэд амжиж өргөсөн байдаг.

Ийнхүү тэрбээр “Дэлхийн хамгийн хүчтэй хүн”, Европын хамгийн хүчтэй хүн” болон алдарт Шварценеггерийн “Arnold Strongman Classic” шагналуудыг нэг жилд бүгдийг нь хүртсэн анхны хүн болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж