Дорнод аймаг дахь цагдаагийн газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас мэдээлж байна

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас мэдээлж байна

Цагдаагийн газраас Аймгийн хууль эрх зүйн хэлтэс, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг  зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд, аймгийн 13 сумын 300 гаруй иргэд төлөөлөн урилгаар оролцон, 600 гаруй хүнийг хамрууллаа.

Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх” “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” хөтөлбөрүүдийн видео танилцуулгыг иргэдэд үзүүлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт гардуулах “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх” “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” хөтөлбөрүүдийг гардуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд, идэвх санаачилга гарган манлайлан ажилласан иргэдийг  “Талархал” мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газрын Зүүн бүс дэх газар, Хилийн 0132 дугаар анги, Хүний эрхийн үндэсний комиссын Дорнод аймаг дахь ажилтан, Дорнод аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нар оролцсон юм.

Энэ үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасгийн их эмч Б.Батболд, Төрийн бус байгууллагыг төлөөлж иргэн С.Батболд, Хэрлэн сумын 1 дүгээр багийн ахмад настан З.Эрчулуун, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг нар иргэдэд хандан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын урлагийн тоглолтоор өндөрлөлөө.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж