Хиллари Клинтон 2020 оны сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон 2020 оны сонгуульд оролцохгүй

Хиллари Клинтон 2020 оны сонгуульд оролцохгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон даваа гаригт 2020 онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзаж буйгаа мэдэгдээд, улс төрийн талаар үргэлжлүүлэн ярих болно хэмээн хэлсэн байна.

2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан тэрбээр 2020 оны сонгуульд оролцохгүй ч өөрийн итгэл үнэмшлийн төлөө тууштай зогсохоо илэрхийлж, “Би хаашаа ч явахгүй, ярих зүйлээ ярих л болно” хэмээн хэлжээ.

Өмнө нь CNN агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан, Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодлоо орхиогүй байгаа талаар мэдээлж байв. Харин Клинтоны өмнөх кампанит ажлыг хариуцан ажиллаж байсан Жон Профест өнгөрсөн нэгдүгээр сард CNN-д ярилцлага өгөхдөө “Клинтон 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг хүсээгүй” хэмээн мэдэгджээ.

Клинтоны хувьд ч 2020 оны сонгуульд оролцохгүйгээ удаа дараа мэдэгдэж байв. Тэрбээр Кара Свишертэй өнгөрсөн оны аравдугаар сард ярилцах үеэрээ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар асуухад “Үгүй, үгүй” хэмээн хариулжээ. Гэхдээ тэрээр “Би 2021 оны нэгдүгээр сард Ардчилсан намынхан Зууван танхимд байна гэж найдаж байна. Бидэнд хийх ажил маш их байна” хэмээн хэлсэн байна.

Цагаан ордны сурвалжлагч Жеф Зелени өнгөрсөн нэгдүгээр сард CNN агентлагийн “Inside the politics" шоуны үеэр Хиллари Клинтоныг 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй хэмээн гурван эх сурвалжаас сонссон тухайгаа мэдээлж байв.

Ардчилсан намын гишүүдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Хиллари Клинтон 13 хувийн санал авчээ. АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд АНУ-ын сенетор Элизабет Варрен, Кристен Гиллибренд, Камал Харрис нар оролцохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж