Египетийн телевиз энэ сарын 15-ны өдөр шууд нэвтрүүлгээрээ Нисэхийн академийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолыг харуулсан байна. Уг арга хэмжээн ерөнхийлөгч Хосни Мубарак оролцсон бөгөөд тэрээр үг хэлсэнгүй болж буй үйл явдлыг ажиглан сууж байлаа.
Энэ арга хэмжээнд Нисэхийн цэргийн академийн төгсөгчдөд диплом гардуулж, бага хэмжээний парад оржээ. Үүнийг харуулсан нь төрийн тэргүүний бие сайн байгааг үзүүлэх зорилго агуулсан бололтой. Сүүлийн өдрүүдэд Египтийн хэвлэл мэдээл Израилийн хэвлэлээр Мубаракийн биеийн байдал муудаж байгааг санаатайгаар цуурхаж байна гэж буруутгах болсон байна.
Энэ долоо хоногт Мубарак Парист очин эмнэлгийн шинжилгээнүүд хийлгэсэн байна. Египетийн лидер хорт хавдартай гэх таамаг байгаа гэнэ.