“Шүүдэрт зөргийн гуниг”-ийг амтлаарай

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Шүүдэрт зөргийн гуниг”-ийг амтлаарай

Яруу найрагч Өлзийбүрэнгийн Батзоригийн “Шүүдэрт зөргийн гуниг” ном саяхан хэвлэгджээ. Бүтэлгүй гэнэхэн дурлал, анхны хайрын гэгээн гуниг, санаашрал дүүрэн шүлгүүдээс бүтсэн энэ эмхэтгэл Ө.Батзоригийн яруу найргийн анхны ном аж. “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг дүүргэн төмөр замын “Ган зам” сонинд сэтгүүлчээр ажиллаж буй тэрээр төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр, нэрт яруу найрагч Д.Чинзориг нарын шавь юм.
Шүлгийг нь уншихад шүүдэр амтагдах энэ ном уншигч танд сэтгэлийн гэгээ нэмнэ гэдэгт итгэлтэй байна.  
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж